Ерөнхий сайд 50 тэрбумын багцаа зориулалтын бусаар зарцуулуулж байгааг шалгуулна

imagesЕрөнхий сайд өнгөрсөн оны улсын төсвөөс 50 тэрбум төгрөгийг нэр бүхий долоон ажилд зориулахаар багцалсан. Үүнээс 30 тэрбумыг нь эрүүл мэндийн салбарт зарцуулсан хэмээн ерөнхий сайд мэдэгдэж байсан бол 120 ширхэг ТҮЦ машины зардлыг уг багцаас гаргах талаар мэдээлж байсан.

Гэвч ерөнхий сайдын багц зориулалтын бусаар, тендергүйгээр зарцуулуулагдаж байгаад хяналт тавих шаардлагатай гэж үзэх  хуульчид  цөөнгүй байгаа. Тэд энэ хүсэлтээ УИХ-ын Тамгын газарт өгсөн бол тус газрын зүгээс Үндэсний аудитын газарт шилжүүлснээ мэдэгдсэн  байна.

Дашрамд дурдахад, энэ жилийн сайд нарын багцад ерөнхий сайд 107 тэрум 422,7 сая төгрөг захиран зарцуулахаар  тусгагдсан. Харин 50 тэрбумын багц нь уг төсвөөс тусдаа тусгагдаж өгдөг  юм.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …