Засгийн газар импортыг багасгах бодлого барина гэсэн боловч импортыг дэмжиж байна

indexӨнөөдөр хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар “Улаанбуудайн импортыг НӨАТ-аас чөлөөлөх, Оюутолгой төслийн хэрэгжилтийн асуудл, хоёр сайдыг огцруулах, НӨАТ төлдгийг 200 сая болгон өсгөх хуулийн төсөл болон эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудал” гэсэн үндсэн таван үндсэн асуудал хэлэлцсэн байна.

Тодруулбал, “Атрын III” аян, улаанбуудайнд урамшуулал өгөх гэх мэт бодлогын үр дүнд Монгол Улс 2010 он гэхэд өөрийн хэрэгцээг 100 хувь хангаад, дээрээс нь 204 мянган тонныг экспортлох, нөөцлөх хэмжээнд хүргэсэн. Гэтэл одоо салбарын алдаатай бодлогын үр дүнд 100 мянган тонныг гадагш экспортлох тухай биш, 100 мянган тонн буудайг гаднаас импортлон оруулж ирэх гэж байгаа нь салбарын сайдын ажилдаа хэрхэн хандсаныг харуулж байна. Үнэндээ Засгийг газар нь экспортыг дэмжиж, импортыг багасгах бодлого барина гэсэн боловч импортыг дэмжиж байна. Нэг тонн буудайг оруулж ирэх нь 320 сая төгрөг. Тэгэхээр 100 тонныг импортлосноор 30 гаруй сая ам.долларыг цэвэр гадагш нь алдаж байна гэсэн үг. Мөн импортоор орж ирэх буудай нь хэдхэн компаний гараар орох магадлалтай. Учир нь өмнө дэд хөтөлбөрийн хүрээнд гаргасан 48 тэрбумын 32 тэрбум нь ганцхан компанид очсон. Тиймээс энэ тухай асуудлыг хөндөх ажлыг хэсгийг Су.Батболдоор ахлуулан байгуулсан бөгөөд МАН-ын бүлгээс Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж яагаад ийнхүү гаднаас буудай импортлох хэмжээнд хүрсний шалтгааныг тодруулах нь зүйтэй гэж үзжээ.

index

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …