Г.Уянга гишүүн төрөөс нөхөн төлбөр нэхэж буй компаниудыг зарлахыг шаардав

index      “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийгЗасгийн газраас өргөн бариад буй. Үүнтэй холбогдуулан МҮАН-ын гишүүн Г.Уянга шинэчлэлийн Засгийн газрыг уг төсөлтэй нь холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд өгсөн байна.

     Тэрбээр энэ талаар “Иргэний хөдөлгөөнүүдийн олон жилийн тэмцлийн үр дүнд байгаль орчноо хамгаалах, ой усны эхийг авч үлдэх боломж олгосон дээрх хуулийг баталсан. Гэвч хэрэгжүүлэхгүй, олон шатны шүүхээр дамжсаар эцэст нь Дээд шүүхээс Засгийн газарт хуулийг хэрэгжүүлэх чиглэл өгсөн. Засгийн газар энэ хуулий хэрэгжүүлэхийн хооронд хамрах хүрээг нь хязгаарласан, эсрэг утгатай төсөл оруулж ирж хууль зөрчлөө.Тиймээс Цэцэд хандсан” гэв.

      Мөн “Урт нэртэй” хуульд хамрагдаж, төрөөс нөхөн төлбөр нэхэж буй компаниудын нэрийг зарлахыг бас шаардсан юм. Ингэвэл аль компани байгаль орчинд хэдий хэмжээний хохирол учруулсан, түүнийгээ нөхөн төлсөн үү гэх мэтээр олон нийт хяналт тавих боломж бүрдэх гэнэ.

Б.Хайдав

index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …