Ерөнхийлөгч цөмийн хаягдлыг бушлах асуудалд цэг тавив

1521949_394838760650794_2004972147_nЦөмийн хаягдал тойрсон асуудал олон хүний санааг зовоодог. Хүмүүс ч энэ тухай санал бодлоо илэрхийлж, Монгол улсын байр суурийг сонирхдог. Байдал ямар байгаа талаар товч мэдээлье.

Монгол улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдлыг булшлах, хадгалах зорилгоор импортлох, тээвэрлэхийг хуулиар хориглосон. Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар аль нэг улс орон, байгуулагатай Монгол улсын нэрийн өмнөөс яриа хэлэлцээ хийх, бичиг баримт үйлдэхийг зогсоосон. Мөн энэ байр суурийг би НҮБ-ын Ерөнхий Асамблейн индрээс маш тодорхой илэрхийлсэн.

Манай улсын албан ёсны байр суурь тодорхой болохоос өмнө дээрхи асуудлаар зарим санал санаачлага, үйлдэл гарч байсныг үгүйсгэхгүй. Мөн уг сэдвийг зориудаар мушгин гуйвуулж олны сэтгэл санаанд нөлөөлөх гэж оролдох нь бий. Харин энэ бүхэнд манай иргэд автахгүй, ажил хариуцсан албан тушаалтнууд хариуцлага алдахгүй байх нь чухал. Дээрхи асуудлаархи Монгол улсын байр суурь, бодлого тодорхой болсон. Хууль, зарлиг гарсан. Төрийн нүд чих соргог байгааг хэлье. Дашрамд байнга сонор сэрэмжтэй байж, сануулж шаардаж байдаг иргэд, олон нийтэд талархаж явдгаа илэрхийлье.

1. НҮБ-ын индрээс Монгол улс нутаг дэвсгэртээ цөмийн хаягдал булшлахгүй, ийм саналыг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлэв.
2. Дээрхи асуудалтай холбогдуулан гаргасан Зарлигийн хуулбар.

1513913_394838963984107_1594199013_n
3. 1986 оны хавар Чернобылд цөмийн станцын осол гарсан юм. Тэр үед би Львов хотод оюутан байлаа. Ямар аюул болсныг сайн мэднэ. Энэ зураг бол аюулын голомтод ажилласан Зөвлөлтийн армийн машин текнихийг хэрхэн тэнд нь булшилж үлдээснийг харуулж байгаа юм.

1544312_394839273984076_1953298857_n

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …