МАН-ын эмэгтэйчүүд шинэ удирдлагатай болно

        МАН-ын дэргэдэх  Нийгмийн ардчилал  Монголын эмэгтэйчүүдийн холбоо сар шинийн өмнөхөн чуулганаа хийж, бүтэц зохион байгуулалтын томоохон өөрчлөлт хийх нь тодорхой болжээ. Уг холбоог УИХ-ын гишүүн Д.Оюунхорол толгойлдог бөгөөд 2011 онд НАМЭХ-ны чуулганаар түүнийг тэргүүнээр сонгосон байдаг. Гэтэл сонгогдсоноосоо хойш дүрэм ёсоор хоёр жил тутам хуралдах ёстой чуулганаа хийгээгүй гэх хэл ам дагуулаад байгаа. Намд олон жил тууштай ажиллаж, морь нохой мэт зүтгэж байсан олон эмэгтэйчүүдийг үеэ өнгөрөөсөн хэмээн ил далд ад шоо үзэн, тэргүүн эгнээнээс шахаж, хэн ч танихгүй годгор охидуудаар ‘’туг бариулж’’, олны өмнө  холион бантан хутгах  болсонд энэ намын эмэгтэйчүүдийн байгууллагын харалган үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэгсэд олширч, намын даргынх нь чихийг улайлгасаар хэдэн жилийн нүүрийг үзэв. Намын бүсгүйчүүд ч Д.Оюунхоролд  тал муутай хандах болсоор удаж байна. Хууччуудаа жийж шинээр гаргаж ирсэн бүсгүйчүүд нь алхам тутамд онигоонд орж, бусдын олз болсоор байгаа. Тухайлбал МАН-ын  Орон нутаг хариуцсан  нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан  Ж.Сүхбаатарыг жийж, оронд нь Х. Булгантуяа  гэх хаана ирсэнээ ч мэдэхгүй,  хаана яваагаа ч ухаарахгүй эмэгтэйгээр сольсон байх жишээтэй.  МАН-ын 27 дугаар хурлаар шинэ бүтэц бүрэлдүүлэхэд туршлагатай олон эмэгтэйчүүд шугамын гадна үлдэж,  хэний ч танихгүй годгор охидууд намын удирдах зөвлөлд тухалж, юу ярьж байгаагаа ч ойлгохгүй хэлээ хазлах болсонд олон хүний эгдүүцлийг хүргэж буй.  Өөрийгээ засаад улсаа зас гэдэг. Гэтэл Х.Булгантуяа гэх хэний ч юм бэ кранаар өргөгдөн гэнэт хойморт  гарч ирсэн бүсгүй  МАН-ын 27 дугаар их хурал дээр үг хэлэхдээ Н.Энхбаяр даргадаа баярлалаа гэж бантан хутгасан бол өнгөрсөн  оны заагт болсон Алтансарнайн шалгаруулалтан дээр бас л  үг хэлэхдээ, Алтансарнай медаль авсан хүмүүстээ талархлаа ухааны юм ярьж танхим дүүрэн нирхийтэл инээлгээд авсан. Ардын нам арай ч ингэж доройтож явсан түүх бий  бил үү. Багтаж ядсан олон мянган боловсон хүчинтэй гэгдэх энэ намын туршлагатай тулхтай чадвартай,  хал үзэж хат суусан олон эмэгтэйчүүд нь хаачив аа, лидергүй болохтоо тулаа юу  хэмээн алмайрахад хүргэжээ… үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …