Гүүрнээс унасан залуу гадны нөлөөтэй амиа алдсан байж магадгүй

525297_10152185159471303_1649569105_nСэлбэ голын Арслантай гүүрний урд байрлах шинэ гүүрэн дээрээс өчигдөр 12.00 цагийн үед хүн унаж нас барсан хэрэг гарсан. Тодруулбал хохирогч 30 орчим настай, эрэгтэй хүн байсан бөгөөд түүний амиа алдсан шалтгааныг тодруулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа. Тэгвэл урьдчилсан байдлаар түүнийг амиа хорлосон эсвэл хальтирч унасан хэмээн таамаглаж байсан бол гадны нөлөөтэй нас барсан хэмээн эх сурвалж мэдээллээ.
Учир нь тэрээр амиа алдахын өмнө гүүрэн дээр нэгэн хүнтэй хамт явж байсан гэнэ. Тэднийг харсан гэрчүүд дүүргийн цагдаагийн хэлтэст мэдээллээд байгаа аж. Мөн тус гүүрэн дээрээс, мөн буудаг шатнаас хүн унах боломжгүй юм байна. Тиймээс дүүргийн цагдаагийн хэлтсээс амиа алдсан залуутай хамт явсан иргэнийг эрэн сурвалжилж эхэллээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …