Т.Намжим: Оюу толгойн гэрээнд одоогоор өөрчлөлт оруулах шаардлагагүй

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, академич Т.Намжимтай “Оюу толгойн” гэрээний сэдвээр ярилцлаа.

-УИХ-ын гишүүд дотор “Оюу толгойн” гэрээнд өөрчлөлт оруулах сонирхолтой хүн цөөнгүй бий. “Оюу толгойн” сэдвээр томоохон судалгаа хийж, ном бичсэн хүний хувьд таны байр суурийг сонирхоё?

-“Оюу толгойн” гэрээний талаар ярьж байгаа хүмүүс  ерөөсөө л “Оюу толгой”-гоос орох нийт үр ашгийн 34 хувь нь Монголд, 66 хувь нь хөрөнгө оруулагчдад ногдоно гэж ойлгоод байх шиг байна. Үнэн хэрэгтээ борлуулалт хийгдсэний дараа Монголын тал бүх төрлийн албан татварыг авах асуудал гэрээнд тусгагдсан байгаа шүү дээ. Татвар  бараг 10-аад нэр төрлөөрөө байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албын татвар, Ашигт малтмалын төлбөр гэх мэт. Дараа нь ногдол ашиг 66:34 гэсэн харьцаагаар хуваагдана. Би “Оюу толгой” төслийн бүх материалтай танилцсан, тооцоо хийж үзсэн хүн. Тооцоонууд маань сонинд ч нийтлэгдсэн, номонд ч орсон. Миний тооцоогоор 56 хувь нь Монголын талд ногдохоор байгаа. Бүх албан татвар, ногдол ашиг нийлээд тэр шүү дээ. Тийм учир орлого ашиг 34:66 гэсэн харьцаагаар хуваагдах юм байна гэдэг бол ташаа ойлголт юм. Угаасаа энэ гэрээ тухайн үед хүчин төгөлдөр байсан хуулийн дагуу л хийгдсэн. Тухайн ашигт малтмалын геологи хайгуулын ажлыг аль тал нь хийж, нөөцийг нь тогтоосон байна вэ, тэр тал  66 хувийг эзэмших хуультай.

 Өөрөөр хэлбэл гадаадын ч бай, дотоодын ч бай компаниуд өөрийхөө зардлаар геологи хайгуулын ажил явуулж, нөөцийг нь тогтоосон бол 66 хувийг, төр 34 хувийг нь эзэмшинэ гэсэн. Хэрвээ улсын зардлаар геологи хайгуулын ажил хийгдэж нөөцийг нь тогтоосон бол 50 хувийг нь Монголын Засгийн газар эзэмшихээр байсан. Тэр дагуу л хийгдсэн. Тэр 30 жил гэдэг хугацаа бол бас хуульд байж байгаа юм л даа.

-Та тэгэхлээр одоогоор гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг ярих болоогүй гэж үзэж байна уу?

-Ер нь хөрөнгө оруулагч тал анхны хөрөнгө оруулсан зардлаа бүрэн нөхөөд тодорхой хугацаагаар ашиг олсны дараа 66:34 гэдэг хувийг өөрчилж, Монголын талын хувийг 50 хүртэл өсгөх асуудал байж болно.

   Би 2007, 2009 онд энэ гэрээний асуудлыг ярих үед нарийн тооцоо хийгээд сонингуудад том материал нийтлүүлж байсан. Мөн тэр материалуудаа нэгтгээд 2007, 2009 онд ном хэвлүүлсэн. Энэ хоёр номоо эмхэтгээд 2010 онд нэлээд томоохон хэмжээний номыг Монгол, Англи хэл дээр гаргасан… үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …