Шинэ онигоо

05өөөөөМанай сайт шог зураач С.Цогтгэрэлтэй холбогдож,    түүний нүүр ном /фэйсвүүк/-дээ тавьсан  шинэлэг онигоонуудыг өөрийнх нь зөвшөөрснөөс оруулж байх боллоо

Томчуудын караоке

Манай хэдэн томчууд зад караокедэж байна, цаана чинь…
С.Баярцогт дарга: Манай багш тоо заасан
Маш олон хувьсагчтай байсан…
Оюунгэрэл сайд: Үлэг гүрвэл, үлэг гүрвэл
Динзовар.. үү-хү-хү-хү… ва-ха-ха-ха
Н.Энхбаяр: Даанч намайгаа зовоосон юмсан
Жаргаа болов уу яагаа бол…
До.Ганхуяг сайд: Уул ус нь нийлэн харагдаад
Уурхайн баялагтай нутаг юм аа хө…
Бат-Үүл: Нээг хоёр гурав
Нэг эгнээнд ороорой…
Ц.Элбэгдорж: Алтан навч ургалаа даа
Аяны шувууд ирлээ дээ
Зургаан сарын сүүлч боллоо
Зөв сонголтоо хийгээрэй
О.Магнай: Бид нар бүгдийг шалгана
Бид бүгдийг торгоно… во во во
С.Баяр: Харамсаж байна би, харамсаж байна.
Хамар самсаагаа шархиртал харамсаж байна…
С.Ганбаатар: Чи өөрөө мэтгэлцье гэчихээд
Чангаар асуувал уурлана гэнэ.
Яагаа ч үгүй байхад хулчийдаг
Янзын жаал чинь чи байна шүү.

***                   ***                     ***

Нэг хүүхэн алуурчин хөлслөн нөхрөө, нууц амрагтай нь цуг буудаж алах захиалга өгнө:
– За тэгээд 2 сум зоогоорой. Сум бүрт 100 ногоон өгнө. Нөхрийн шодойнд нь буудаж алаарай. Харин нууц амраг хүүхнийх нь толгойд нь буудаарай. Маргааш нь алуурчин хүрч ирээд 100 ногооныг нь хариулж байна гэнэ. Хүүхэн:
– Яасан хэнийг нь алаагүй юм.
– Оо, хоёуланг нь алсан харин ганц сумаар л яг таны хэлснээр тонилгочлоо гэв.

***                   ***                     ***

Дэлгүүрт ороод эхнэр юм уу найз бүсгүйнхээ гараас байнга хөтөлж явж бай үгүй бол цаадуул чинь жинхэнэ shopping хийнэ. Харин хөтөлсөн байвал романтик ч харагдана эдийн засагт ч хэмнэлттэй.

***                   ***                     ***

Нэг хөдөөний хампаан хотод орж ирээд ихэд халууцсан тул хүйтэн кола нэг лаазыг аваад дөнгөж амсчихаад хотын өндөр байшингуудыг харан толгой эргэн зогстол хотын дэгжин гэдэг нь дэндсэн, тоомсог шиг хүүхэн санаандгүй явж байгаад хашрыг мөргөчихөж. Хүүхэн боловсон зан гарган “Соорий” гэхэд залуу унтууцан “Үгүй соруулахгүй” гэв. Хүүхэн бүүр ойртон их л аядуухнаар “Үгүй ээ Айэм соорий” гэхэд залуу ундаагаа ардаа бариад, хойшоо нэг алхангаа “амсуулах ч үгүй, соруулах ч үгүй… балай өлөн хүүхэн бэ?” гэсэн гэнэ.

***                   ***                     ***

Нэг эр үнэхээр гутрав. Амьдрал түүний
хувьд ямар ч утгагүй, сонирхолгүй
болж, тэр амиа хорлохоор арван
гуравдугаар давхрын тагтан дээр гарч
зогсон, үсрэхээр сэтгэлээ хөвчилж
байна. Өрөө рүү эхнэр нь орж ирж
нөхрөө хараад:
-Хөөш, ялхайсан залхуу шаар минь ядахдаа хувинтай
хогоо аваад үсрээч.

***                   ***                     ***

Нэг хvн эмчид vзvvлсний дараа євчтєн асууж байна гэнэ:
-Эмч ээ би пиво ууж болох болов уу?
-Юун пиво бэ?
-Yгvй зvгээр цаашид ирээдvйдээ..
-Юун ирээдvй вэ

***                   ***                     ***

Нүдний эмч:
-За энэ хамгийн том нь ямар үсэг байна?
-Мэдэхгүй.
-Та чинь бараг сохорч байгаам биш үү?
-Чи бичиг үсэггүй хүнийг бага доромжлоорой

***                   ***                     ***

Эмээ! Далан худалч гэдэг чинь Монгол ардын үлгэр тийм ээ? Эмээ: Одоо далан зургаа болсоон миний хүү….

***                   ***                     ***

Нэг халамцуу эр бааранд ганцаараа суух хүүхэн дээр яриа өдөх гэж очтол аймаар царай муутай хүүхэн байж. Буцах гэтэл хүүхэн:
-Жоохон уужаагаад дахиад хүрээд ир гэжээ..

 

Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Мөнгөн шөнийн инээмсэглэл -2017 /хошин видео/

Ugluu.mn