“Ховд аймгийн Хөгжил политехникийн коллежийн захирал Б.Бадрах гэгч сургуулийнхаа хөрөнгөнөөс 613 сая 593 мянга 300 төгрөг хувьдаа завшсан, үедээ үндэслэлгүйгээр хоёр багшийг ажлаас нь халж хоёр хүнийг албан тушаал бууруулсан” тухай тус сургуулийн нягтлан М.Өлзийхишиг, монгол хэл уран зохиолын багш Г.Мядагсүрэн, барилга уул уурхайн тэнхимийн эрхлэгч Б.Оюунцэцэг, химийн багш Ж.Хотолбаяр нар баримтаар дэлгэн мэдээллээ.
Сургуулийн багш ажилчид захирлынхаа эл хуудуутай үйлдлийг гэрчлэн шүүхэд хандсан боловч анхан шатны шүүхээс хэргийг Б.Бадрахын талд шийдвэрлэсэн байна. Тиймээс ажилчид дахин нотлох баримт нэмж цуглуулан прокурор цагдаагийн газар өгсөн ч дээрхи материалыг нь удаа дараа буцаа, авч хэлэлцэхгүй байгаа аж. Мөн Б.Бадрахыг өнгөрсөн оны 5-р сард ажлаас нь түдгэлзүүлээд байсан ч дахин захирлын албан тушаалд нь томилох шийдвэр гарсан байна.
Иймд Ховд аймгийн Хөгжил политехникийн коллежийн ажилчид “Б.Бадрахыг ажлаас нь чөлөөлж, хуулийн дагуу ял, шийтгэл оногдуулах” ёстой гэсэн байр сууринаасаа ухралгүй давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа аж.