Казакууд НАТО-д дайн зарлажээ. НАТО-гийн генерал, казакууд дээр ирэв.
-Танай генерал хаана байна?
Нэгэн аксакал дээр аваачив. Генерал:
-Танай арми хэдэн цэрэгтэй юм?
-Хоёр, гурван зуун хүн бий…
-Өвгөн минь, та сонс, манай арми 5 сая хүнтэй…
-Тийм үү.. одоо тэгээд тэр олон хүнийг чинь хаана оршуулдаг билээ дээ…
***
Шорон. Нэг камерт байгаа хоёр хоригдлын нэг нь байцаагдаад орж ирэв. Нөгөөдөө:
-Сидоров, чамд шинэ жилийн мэнд хүргэе!
-Юун шинэ жил, одоо чинь 6 cap шүү дээ.
-Мөрдөн байцаагч чамд нэг жил нэмсэн гэнэ ээ…
***
Сөнөсөн онгоцны хар хайрцгийг олов. Хамгийн сүүлийн бичлэг:
-… за нэг хийчих… идэн тат.. ар нь түүз…
***
-Хувийн компаний захирал:
-Таныг ажлаас халсан.
-Халсан гэнэ ээ? Уг нь боолыг зардаг баймаар юм?.
***
Ноүтбүүкийг шалан дээр битгий орхиж бай. Хадам ээжүүд хил гэж бодоод дээр нь гараад зогсчихдог юм.
***
Гэрийн эзэгтэй зочинд:
-Та хундага архи уух уу, аяга кофе уух уу?
-Мм-ммм… аяга архи ууя.
***
-Иван Хан хүү хаачихна вэ?
-Тал руу явна аа. Хаан аав маань талд очоод нум сум харваарай гэж зарлиг буулгасан.
-Тэгээд?
-Тэгээд сум буусан газар нь очиход надтай суух эхнэр байх юм гэнэ лээ.
-Тэгвэл илдээр яах нь вэ?
-Би гэрлэмээргүй байна.
***
Мэргэн хүн: -Та 50 нас хүртлээ жаахан мөнгөний гачигдалтай амьдрах юм байна.
-Тэгээд дараа нь?
-Тэгээд дасчих юм байна.
***
-Хүндэт зорчигчид оо, манай нисэх онгоцны багийн хамт олон та бүхэнд тавтай сайхан аялахыг хүсэж эхний хундгаа тогтоож байна…
***
Нүдний эмч: -Энэ ямар үсэг байна?
Эр: -Мэдэхгүй.
-Таны хараа их муу байна.
-Чи бичиг үсэггүй хүнийг бага доромжлоорой.
***
Нэг эр морин тэргээр тосгонд түлээ авчрав: -Хүмүүс ээ, би уулнаас түлээ авчирлаа!!!
Морь эргэж харан ууртайгаар:
-Чи юу, би юу?
***
Профессор, нэг оюутанд:
-Чи битгий хичээл үймүүлээд бай, тийм сүрхий юм бол энд гарч ирээд хичээл заагаадах.
Оюутан самбарын өмнө гарч ирээд:
-Өнөөдрийн хичээл дууслаа, тарж болно, гэлээ.
***
Хоёр согтуу: -Хоёр архины нэг нь хуурамч байдаг гэж үнэн шүү. Эхний нэг шилийг зүв зүгээр уучихаад байхад хоёр дахийг нь уучихаар л хордож үхчих гээд…
-Харин тийм ээ, заримдаа болохоор эхнийх нь уух гэж бөөн юм болж байхад хоёр дахийг нь уухад зүв зүгээр орчихдог…
***
Мэдээ: -Намын байр шатаж байна. Бусад нам эвсэл хөдөлгөөнүүд чадах ядахаараа тусалж байна… мод чулуугаар… бензин тосоор…
***
Нэгэн эр Бурханд мөргөнө:
-Бурхан минь, би Очирбатын Дашбалбарт хичнээн хайртай байлаа… Та нэг л өдөр аваад явчихсан…
-Бурхан минь, би Мэндийн Зэнээд хичнээн хайртай байлаа, та нэг л өдөр аваад явчихсан…
-Бурхан минь, би Жанлавын Наранцацралтад хичнээн хайртай байлаа, та бас нэг л өдөр яваад явчихсан…
-Бурхан минь, би одоо энэ олигархуудад хичнээн хайртай гээч… баярлалаа.
***
Еврей Хохол хоёр эр цөлд явна. Еврей эр цүнх дүүрэн алттай, Хохол эр цүнх дүүрэн гахайн өөхтэй. Еврей эр өлсөв. Хохолд:
-Хоёулаа зах дээр байгаа юм шиг наймаалцах уу?
-Тэгье.
-Нэг зүсэм өөх ямар үнэтэй юм?
-Нэг цүнх алт!
-Юу? Чи галзуураа юу?
-За за, тэгвэл өөр лангуунаас ав…
***
Хуримын анхны шөнө эхнэр нөхөр хоёр орондоо оров. Нөхөр:
-Эхлээд жаахан өвдөнө тэгээд л зүгээр болчихно за юу…
Эхнэр ерөөсөө өвдөхгүй байв… Эхнэр:
-Хэзээ өвдөх юм? Нөхөр ууртайгаар: -Би одоохон дуусгачихаад хамар дундуур чинь гөвшөөд өгье өө.
***
-Сайн уу, чи яагаад утсаа авахгүй байсан юм?
-Жорлонд л байхгүй юу.
-Бүтэн 7 хоног уу???
***
-Вовка, шинэ сургуульд ямар байна даа?
-Муухай байна, хүүхдээс хуулж ч болохгүй.
-Багш нар нь хатуу юм уу?
-Үгүй ээ, сурагч нар нь тэнэг.