Хүүхэлдэй эрт дээр үеэс л охидын хамгийн дуртай тоглоом байсаар ирсэн. Зарим нь хайртай хүүхэлдэйгээ насан туршид хадгалдаг. Сүүлийн үеийн хүүхэлдэй улам гоё болж, хүнтэй улам адилхан болсоор. Гэвч бэлэглэсэн гоё хүүхэлдэй болгон хүүхдэд аз жаргал авчирдаггүй гэнэ. Заримдаа аймшигт явдал тохиолдоход хүүхэлдэйг хамаг гай зовлон, эмгэнэлт явдлын шалтгаан гэж буруутгадаг.
Өнгөрсөн зууны эхэн үеийн “бейло-беби” хэмээх хүүхэлдэйн түүх тун эмгэнэлтэй. Түүний хоёр ч эзэгтэй нас баржээ. Цус багадах өвчтэй Рози Мани охины эцэг эх “Гоё хүүхэлдэй хийж өгөөч” гэж хүүхэлдэйн алдарт мастер Чарльз Уинкоксоос хүсчээ. Маш гоё хүүхэлдэй хараад бяцхан охин ихэд баярлав. Гэтэл хоёр хоногийн дараа Рози сүүлчийн бэлгээ бяцхан гартаа атгасаар өнгөрчээ. 12 жилийн дараа Рози охины ээж хуучин юм зардаг хүнээс нөгөө хүүхэлдэйг худалдаж авав. Хэдэн өдрийн дараа бүсгүй цонхоор үсэрч нас барав, тэр яг охин шигээ гартаа хүүхэлдэйг тас атгасан байлаа. 1998 онд “чөтгөрийн хүүхэлдэй” гэнэт Орост гарч ирэхэд төлөгч Влад Таунешу худалдаж авчээ. Түүний зуслангийн байшин дахь тэр хүүхэлдэйнээс гэрийн муурууд хүртэл айж дөлдөг гэнэ. Амьгүй хүүхэлдэй хүмүүсийн амьдралд нөлөөлдөг гэхэд итгэмээргүй. Гэтэл парапсихологч эрдэмтэд хүүхэлдэйг амьд ч биш, амьгүй ч биш, иймээс хүүхэлдэйтэй тоглох осолтой гэж сэрэмжлүүлдэг байна. Хүмүүс транст орж, сэтгэлийн хөөрөлд автахдаа үйл явдалд зөнгөөр итгэж, дүрсийг “амилуулах” чадвартай гэнэ.
Хүүхдүүд хүүхэлдэйгээ тоглоом биш амьд гэж үздэг, иймээс амилуулах гэж оролддог. Хүүхдийн итгэл, нөлөөгөөр хүүхэлдэй ямар нэг хэмжээгээр “амилдаг”. Хүүхдүүд тоглож байхдаа өөрсдөө ч мэдэлгүй тодорхой ёслол үйлдэж, био эрчим хүчээ амьгүй биетэд шилжүүлдэг. Эрдэмтэн Головин “Дэлгүүрийн шилэн хоргоны манекен хэнд ч гэм хоргүй мэт. Гэвч тэр амьд бөгөөд аймшигтай. Манекенийг бүтээсэн хүн яаж амь оруулахаа мэддэггүй, юу бүтээснээ ч ойлгодоггүй. Гэхдээ тэр түүнийг өөрийн хайраар бүтээж, хайраар дамжуулан амьдралынхаа хэсгийг өгч амилуулдаг” гэж ярьж байна. Манай ертөнцөд бүх зүйл ухамсаргүй, аяндаа өрнөдөг. Хүүхэлдэй, манекен, хөшөө нь нэг ёсондоо вампир, бусдаас халамж, арчилгаа тордлого шаарддаг. Зарим манекен шөнө гэнэт алга болж, үүрээр ирдэг гэдэг. Байж боломгүй, огт ойлгомжгүй, үлгэр мэт. Гэвч энэ бол нотлогдсон баримт. Хүний энерги шингэсэн эд юмс өөрсдийн онцгой амьдралаар амьдарч эхэлдэг гэнэ. Хүүхэлдэйтэй холбоотой хачин явдлууд далд ертөнцөд итгэдэггүй хүнд ч тохиолддог. Ярославын театрын дээд сургуулийн оюутнууд хүүхэлдэйтэй холбоотой аймаар, цус царцам түүх ярьдаг. Нэг оюутан “Хүүхэлдэйг бүрэн удирдаж сурахын тулд бие хүний шинжүүдээ гээх хэрэгтэй болдог. Тэгсэн цагт жинхэнэ шилдэг хүүхэйлдэйчин болно.
Яг л хоёр хэмжээст орон зай мэт. Би нэг удаа хүүхэлдэйг удирдах бус харин түүнд удирдуулж байгаагаа ойлгосон, бүр бодол санааг минь хүртэл. Хүүхэлдэй амилдаг” гэж дурсав. Оюутан Оля гэртээ Үхлийг дүрсэлсэн хүүхэлдэй хийхээр цагаан даавууг төмөр утсанд углаж, баг хийв. Гэнэт тэр учиргүй татаж унан, эхэр татан уйлж гарав. Тэгээд эмээдээ “Үхлийг шатаа” гэхэд тэр шууд ойлгож, хувин дотор хүүхэлдэйг шатаав. Олягийн хийрхэл, орилоон чарлаан гэнэт зүгээр болжээ. Хүүхэлдэйтэй харьцдаг оюутнууд Дээд хүч, Бүтээгч, бүтээлийн дотоод амьдрал, амилах, Бүтээгчийн эрхшээлээс гарах зэрэг олон сонин асуудалтай тулгарчээ. Хүүхэлдэй дэргэдэх хүний эрчим хүчээр тэжээгдэж, вампир болдог. Паранормаль үзэгдлүүдийг судалдаг Америкийн” Жоан Пильөөр “Үл үзэгдэх жижиг “биетүүд” биднийг хүрээлдэг” гэж тайлбарлажээ. Эдгээр биет хүмүүсийн баярлах хөөрөх, гуниглах гашуудах үед ялгардаг сэтгэлийн энергээр “хооллодог”. Ийм энергийг хүүхдээс авах их хялбархан, иймээс тэд хүүхдэд ойр байх гэж тоглоом, хүүхэлдэйд шингэдэг. Хүүхдүүд тоглоомоо их хайрлаж, энергээ дамжуулдаг. Энергийн шилжилт хүүхдэд сөрөг нөлөөлж, өвчлүүлж, заримдаа үхэл авчирч болзошгүй. Хүн алдаг хүүхэлдэйнүүд голдуу дорноос гаралтай гэнэ. Буддын шашны нэгэн домогт манай ертөнц буг чөтгөрөөр дүүрэн тухай өгүүлдэг.
Буг чөтгөрүүд хүн, амьтны “амьсгал”-ыг хулгайлж, ариун Брахмапутр мөрний эрэг дээрхи Угс-Ханг сүмд аваачдаг гэнэ. Амьсгалаа хулгайлуулсан хүн өвдөж, үхдэг. Харин лам нар буг чөтгөрүүдтэй тэмцэж, тэднийг бариад шавар барималд хорьдог. Гэтэл өөдгүй, хүн чанаргүй этгээдүүд эдгээр тоглоомыг жуулчдад зардаг. Ингээд үхэл тээгч хүүхэлдэй, шавар баримлууд айлын гэрт орж ирдэг аж. Төвдүүд Буддын шашнаас өмнө “бон” гэдэг онгон зэрлэг шүтээнтэй байжээ. Тэд шүтээнээ дайснаараа тахиж, ёслол үйлддэг. Алуулсан дайсны сүнс өшөө авахаас болгоомжилж, баримал болон хүүхэлдэйд шингээн, жуулчдад заран алс хол цөлдөг ажээ. Эдгээр сүнс шинэ эздээ хайрлахгүй нь мэдээж. Тэгээд гэртээ харих замаа хайн, хүмүүст уур хилэнгээ гаргаж өвчлүүлдэг гэнэ. Шашны төлөөлөгчид, уфологч эрдэмтэд, төлөгчид “үхэл тээгч” хүүхдийн тоглоомын шалтгааныг янз бүрээр тайлбарладаг. Гэхдээ тэд “Хүүхэлдэй амьд төдийгүй эзнийхээ амьдралыг тодорхойлдог”гэсэн нэг зүйл дээр санал нэгддэг.

Эх сурвалж: Хөх тэнгэр блог