Ховд аймаг: Могой жилийн 9 алдартан шалгарчээ

1743486_499962266787001_1976288157_nЯлгуулсан хэмээх могой жилд Ховд нутгийнхаа нэрийг улс, орон нутгийнхаа хэмжээнд сайнаар дуурсгаж, аймгийн нийгэм, эдийн засаг, үйлдвэрлэл, дэд бүтэц, хууль зүй, байгаль орчин, соёл, спортын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж дараах иргэдийг “Аймгийн есөн алдартан”-аар шалгаруулсан байна.
1. Боловсролын салбарын алдартан – Нанзаддоржийн Тэгшжаргал /ЕБ-ын 6 дугаар сургуулийн нийгмийн ажилтан, биологийн ухааны доктор /
2. Эрүүл мэндийн салбарын алдартан –Заяатын Цоож / Рашаант өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч /
3. Дэд бүтцийн салбарын алдартан – Бэгзжавын Ганзориг /Дөргөний УЦС-ын инженер /
4. Санхүүгийн салбарын алдартан – Галиндэвийн Хандцэцэг / Татварын хэлтсийн дарга/
5. Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарын алдартан – Очиржавын Цэнгэл / “Арслан бар” ХХК-ний захирал /
6. Барилгын салбарын алдартан –Ёндонгийн Бүүвэйбаатар / “Эсба интернэйшнл” ХХК-ний гагнуурчин /
7. Байгаль орчин, ногоон бизнесийн салбарын алдартан – Нямхүүгийн Энхмандах /”Ховд-Эрч хүч” ОНӨААТҮГ-ын захирал /
8. Соёл, урлаг, спортын салбарын алдартан – Цэвээндоржийн Батзориг /Урианхай сурын улсын мэргэн, улсын дээд амжилтыг эзэмшигч /
9. Хууль зүйн салбарын алдартан – Дашнямын Эрдэнэчимэг / Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч /
Аймгийн есөн алдартанаар шалгарсан хүмүүсийг аймгийн Засаг даргын өргөмжлөл, энгэрийн тэмдэг, хүндэтгэлийн цар, тууз, мөнгөн шагнал /100000 төгрөг /-аар шагнажээ.

http://www.khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Завхан аймгийн “Гудамж” төслийн бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлнэ

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Улиастай сумын ЗДТГ, Газрын …