Өнгөрсөн оны “онцлох хүн”-ээр нэрлэгдэж байсан пап лам I Францис амьтны эрхэнд халдсан үйлдэл “гаргажээ”. Жил бүрийн нэгдүгээр сарын сүүлчийн ням гаригт Апостолын ордноос тагтаа хөөргөдөг юм. Гэвч өнгөрсөн ням гаригт хийгдсэн энэхүү уламжлалт зан үйлийн үеэр пап лам Францисийн хөөргөсөн хоёр тагтаа цахлай, хэрээ шувууны дайралтад өртсөн аж. Үүнтэй холбогдуулан пап ламд ил захидал илгээж, амьтны эрхэнд халдсан дээрх үйлдлээ зогсоохыг шаардсан байна. Хэрэв энэ үйлдэл давтагдвал түүнийг тагтааг махчин амьтдын идэш болгон тавьж өгсөн хэргээр шүүхэд өгнө гэсэн байжээ. Ватиканы удирдлага тэдний ил захидлыг хүлээж авснаа мэдэгдсэн ч одоогоор хариу өгөөгүй байна.
Санал болгох мэдээ
Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ
“Мөнгөн мод 2023” наадмын шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …