Ё.Отгонбаяр: Элбэгдоржоо намайг тэр шорондоо хориоч

2013 оны гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Ч нь Энхтайваны гүүрэн дээр хэсэг бүлэг хүмүүст зодуулан машинаа дээрэмдүүлсэн хэмээн цагдаагийн байгууллагад хандсан байна. Хэргийн мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр БСШУ-ын сайдаар ажиллаж байхдаа иргэн Ч-ийн Налайх дүүрэгт барьсан барилгын зөвшөөрлийг хүлээн авахын тулд 230 сая төгрөгийг өгөхийг хүнээр дамжуулан шаардаж, өгөхгүй байсан тул ийнхүү өөрт нь халдлаа гэсэн өргөдөл гаргасан байна. Хэргийн мөрөөр шалгахад мэдээлэл үнэн байсан бөгөөд зуучлуулсан, хэргийг үйлдсэн хүмүүс мөн холбогдох баримтуудыг цуглуулсан байна.

Тиймээс УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг “Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банк”-аар 2009-2013 оны хооронд 13,9 тэрбум төгрөг, 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх ам.долларын гүйлгээ хийснийг мөнгө угаасан байж болзошгүй хэмээн Улсын мөрдөн байцаах газар саатуулан шалгаж байгаа юм.

Тэгвэл эл хэргийг сонгуулть болохтой зэрэгцэн гардаг ээлжит шоунуудын нэг хэмээн үзэх хүмүүс олон байгаа бөгөөд зарим хэвлэлээр “Сонгууль болохоор хэлмэгдүүлэлт хийхээ болих ёстой”  гэсэн үзэл санаа бүхий нийтлэлүүд гарах болсон.  Энэ бүгдэд Ё.Отгонбаяр харин өөрийн твиттер хуудаснаа ийнхүү жиргэв.http://www.ugluu.mn/6421.html

10802_600405369978110_1974384276_n

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …