Эмэгтэй хүний биеийн галбир зан аашаас нь хамаардаг

imagesБүсгүй таны бэлхүүс хэр нарийхан бэ ? Тэгвэл  бэлхүүс гэж бараг байдаггүй хүүхнүүд зан аашийн хувьд ширүүн, хатуу байдаг гэнэ. Америкийн судлаачид эмэгтэй хүний биеийн галбир зан аашаас нь ихээхэн хамаардаг болохыг тогтоожээ. 

Тэд Америк, Ази болон Европын 30 гаруй орны эмэгтэйчүүдийг судалгаандаа хамруулж.  Бүсгүй хүний биеийн харьцаанд эмэгтэй хүнийг дайчин хатуу зан ааштай болгодог андроген гэдэг даавар ихээхэн нөлөөлдөг гэнэ. Энэ нь зан аашийг өөрчлөөд зогсохгүй бэлхүүсд  хүртэл хүрч өөхөн давхрааг нэмж байдаг аж. Илүү эмэгтэйлиг зан чанарыг гаргадаг кортизол гэдэг даавар нь бэлхүүсийг нарийхан болгож өгдөг.

Орчин үеийн эмэгтэйчүүдийн гоо сайханы тухай үзэл бодол нь бие даасан хүчирхэг байх гэсэн суурин дээр үндэслэгдэх болсон. Тийм ч учраас эрэгтэйчүүдээс одоо ч гэсэн хараат байдаг Япон, Грек зэрэг орны бүсгүйчүүд илүү нарийхан бэлхүүстэй байдаг гэнэ. Харин Америк, Англид бие даасан эмэгтэйчүүд олон тул тэр хэмжээгээрээ “хав дөрвөлжин” хүүхнүүд давамгайлдагийг судлаачид тогтоожээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …