“F1” –ийн алдарт нисгэгч маань өнгөрсөн оны сүүлээр Франц улсад уулнаас цанаар бууж байгаад толгойндоо хүнд бэртэл авсан билээ. Тэрээр одоо болтол ухаан ороогүй байгаа бөгөөд хиймэл шоконд байгаа ажээ. Ингээд “Формула 1” –ийн долоон удаагийн аварга Михаэль Шумахерын тухай 20 баримтыг нэрлэж байна.
1. “Форумла 1” –ийн шилдэг нисгэгч Михаэль Шумахер 1969 оны нэгдүгээр сарын гурванд төржээ.
2. Алдарт тамирчин маань Германын North Rhine-Westphalia гэдэг газар мэндэлжээ.
3. Түүний аав Ролф Шумахер нь барилгачин байжээ.
4. Герман улсын хуулинд 14 нас хүрсэн хүнд жолооны үнэмлэх олгодог учир тэрээр 12 настайдаа Люксембургийн вант улсад жолооны шалгалт өгч жолооны үнэмлэх авсан.
5. М.Шумахер “F1” –д анх 1992 онд хөл тавьж байсан.
6. Тэрээр “F1” уралдаан анх 1994 онд түрүүлж байжээ.
7. Шумахерийн “F1” –ийн анхны баг нь Камел Беннотон Форд юм.
8. Тэрээр “F1” –д 2000-2004 оны хооронд тав дараалан түрүүлсэн.
9. “F1” –ын түүхэнд тав дараалан түрүүлсэн тамирчин түүнээс өөр байдаггүй.
10. Шумахер 2006 онд их спортоосоо зодог тайлсан хэдий ч дөрвөн жилийн дараа “F1” –дээ буцан ирсэн.
11. Тэрээр өнгөрсөн оны сүүлээр Францад уулнаас цанаар бууж байгаад тархиндаа хүнд гэмтэл авч одоо болтол ухаан ороогүй байгаа.
12. Түүний хөгжөөн дэмжигчид нь “F1” –ийн уралдаан болдог зам бүр дээр нь очиж түүнийг ухаан орохыг хүсч хүндэтгэлийн тайван жагсаал хийсэн.
13. Одоогийн байдлаар Михаэль Шумахер нь хиймэл шоконд байгаа.
14. Тэрээр нийт “F1” –ийн гараануудад нийт 91 удаа түрүүлсэн байдаг.
15. Шумахер 18 жилийн амьдралаа “F1” –д зориулсан.
16. Тэр уралдахаас гадна хөлбөмбөг тоглох хоббитой.
17. Шуми 77 удаа хамгийн хурдан цагийг үзүүлж байжээ.
18. Тэрээр 308 удаа уралдааны замд гарсанаас 307 нь барианд орж байжээ.
19. Тэрээр карьерынхаа турш Jordan, Benetton, Ferrari, Mersedes гэсэн дөрвөн багийн өмнөөс уралдаж байжээ.
20. 2010 оны 11 сарын 14-нд Абу-Даби-ийн Гран-пригийн үеэр Шумахер эхний тойрогтоо осолджээ. Ийнхүү осолдсоны дараа хурд хүчтэй олон машинууд түүний хажуугаар нэлээд хүчтэй өнгөрсөн бөгөөд азаар хэн нэгэнтэй нь мөргөлдөөгүй байна.