Тэнцвэргүй амраг гэж арваас дээш насны зөрүүтэй хосыг хэлдэг. Насны хэт зөрүү нь эр хүнд бус харин эмэгтэйчүүдэд илүү хортой гэсэн дүгнэлтийг Герамын судлаачид хийжээ. Залуу эхнэртэй эр хүн үе тэнгийн эрчүүдтэйгаа харьцуулахад үхлийн эрсдэл нь 15 хувиар бага байдаг гэнэ.
Харин хөгшин нөхөртэй эмэгтэйчүүдийн хувьд судалгааны дүн эсрэгээрээ гарчээ. Бүр богино насалдаг аж. 7-17 насаар ах хүнтэй суусан эмэгтэйчүүдийн үхлийн эрсдэл бусад бүсгүйчүүдээс 18 хувиар илүү байдаг гэнэ. Мөн нөхөр нь 7-13 насаар дүү бол бүр 30 хувь хүртэл өндөр эрсдэлд ордог аж.
Энэ бүхний шалтгаан нь ердөө сэтгэлзүйн дарамт ачаалал гэнэ. Залуу хархүү дэгээдсэн эсвэл хөгшин өвөөтэй суусан эмэгтэйг нийгмийн зүгээс хэвийн хэм хэмжээг зөрчсөн хэмээн гадуурхаж ялгаварладаг, өөрсдөө ч сэтгэлийн далд шаналалтай явдаг аж. Энэ бүхний улмаас элдэв өвчинд барагдаж эрт хөгширдөг гэнэ.