УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганы ирцийн мэдээ гарчээ. Нийт 39 удаагийн ээлжит чуулганы хуралдаанд давхар дээтнүүд буюу сайдууд хамгийн олон удаа суугаагүй байна. Тэдний хувьд гадаад, дотоод томилолт, өвчтэй, чөлөөтэй гэх зэрэг шалтаг голчилжээ.
Харин дан дээлтэй гишүүдээс Б.Наранхүү 21 удаа хуралдаанд суугаагүй ажээ. Түүний хувьд эдгээр өдрүүдийн 13-т нь шалтгаангүй тасалсан байна. Түүнийг чуулганы танхимд байгаа үед зарим гишүүн “ховрын хүн” хэмээн хошигнодог нь ч аргагүй бололтой.
Юутай ч чимээгүй гишүүдийн тоонд багтдаг түүнд бусдаасаа тэргүүлэх ганц болтугай зүйл байдаг л юм байна.