Ховд аймаг: Төлөөлөгчдийн өдрөөр “МоЭнКо компанитай байгуулах гэрээний төслийг танилцууллаа

772Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Төлөөлөгчдийн өдөр”-ийн арга хэмжээ өнөөдөр буюу 2014 оны 02 сарын 18, 19-нд зохион байгуулагдлаа. Энэ үеэр гадаадын хөрөнгө оруулалттай МоЭнКо ХХК-тай гэрээ байгуулах асуудлыг авч хэлэлцсэн юм.

Өнөөдөр болсон “Төлөөлөгчдийн өдөр”-т аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, орлогч дарга М.Амарсанаа нар гадаадын хөрөнгө оруулалттай МоЭнКо компанитай байгуулах шинэ гэрээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Энэхүү гэрээг байгуулахын тулд аймгийн төвийн болон ойролцоо орших сумын ард иргэд, ТББ, ИНБайгууллагуудын саналыг тусгасан бөгөөд гэрээний гол онцлог нь ил тод, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч ажиллах зарчим дээр тулгуурлаж байгааг аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан онцолсон юм.

 ИТХ-ын дарга Б.Баярсайхан хэлсэн үгэндээ “хамгийн гол нь Хөшөөтийн уурхай нээлттэй хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Компанийн үйл ажиллагааг эхлүүлснээр ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлж тэдний оролцоог нэмэгдүүлэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулах болно. Компаниас авах жижиг мөнгөнөөс илүүтэй нэг том үйлдвэр байгуулах нь чухал. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд ямар ч нийгмийн асуудал шийдэгдээгүй, хэн хэн нь идэвхи санаачилга муутай ажилласан. Бид иргэд, залуучуудынхаа боловсролд анхаарч гадаадад сургамаар байна. Асар хурдан хувьсан өөрчлөгдөж буй өнөө үед шинэ дэвшилтэт технологи ороод ирвэл энэ хар алтны үнэ унаж юу ч биш болж болзошгүй. Манай улс экспортын ашгийн 89%-ийг уул уурхайгаас олж байхад аймагт ямар ч олсон орлого байхгүй. Уг гэрээ өмнөх гэрээг бодвол илүү тодорхой, орон нутгийн хөгжилд тустай гэрээ болно. Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлтэл ард иргэдэд өгөх сүүний мөнгө, гэрэл, цахилгааны асуудлыг хүчинтэй байлгах заалтыг оруулна. Энэ жил  МоЭнКо компанийн байдлыг харгалзан үзэж уян хатан бодлого баримтална. Компанийн эрхэнд халдахгүй” хэмээн цохон тэмдэглэж байлаа.

Энэ үеэр тус компанийн зөвлөх Ж.Гөлөгөө: “МоЭнКо нь Сингапур улсад бүртгэлтэй “Монголиан энержи” корпорацид хамаарагддаг бөгөөд 2007 оноос лицензүүдийг төвлөрүүлэн үйл ажиллагаа явуулж хатуу хучилттай 300 гаруй км хатуу хучилттай зам болон хайгуулын ажилд 450 сая доллар буюу 720 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Дэлхийн жишиг ёсоор байгалийн баялаг ард түмний өмч учраас Ховд аймгийн ард иргэд роелти* авч байгаа. Нийт 16 төрлийн татвар, төлбөр, хураамж байдаг. Энэ зарчмыг хэрэгжүүлж ажиллах нь манай компанийн гол зарчим”  гэж   танилцуулав.

http://www.khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Завхан аймгийн “Гудамж” төслийн бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлнэ

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Улиастай сумын ЗДТГ, Газрын …