Дээд боловсрол хэрэггүй ТОП-10 мэргэжил

7(9)Амжилт алдрын оргилд гархын тулд заавал улаан диплом хэрэггүй. Хэрвээ дайчин, шаргуу бас дээр нь эвсэг, хүний арга эвийг олдог бол болоод л явчихна. Доорхи 10 мэргэжлээр нэрд гарьяа гэвэл заавал дээд сургууль төгссөн байх шаардлагагүй:

-Гэрэл зурагчин : Цэвэр мэдрэмж, овсгоо хурд шаарддаг.

-Үсчин: Сайн багшийн сайн дамжаанд л суралцах хэрэгтэй. Бусад нь гарын эв дүй гэнэ.

-Гоо сайханч : Эмэгтэйчүүд гоо сайхандаа мөнгө хайрладаггүй тул жаахан сэтгэл гаргахад л олон үйлчлүүлэгчтэй болдог.

-Барааны зөвлөх : Хүний аргийг олдог, шантардаггүй бас дээр нь ажилдаа жаахан ч гэсэн дур сонирхолтой байх хэрэгтэй.

-Оёдолчин : Сайн машин сайхан даавуутай мөн үйлчлүүлэгч юу хүсэж байгааг л ойлгоход болно.

-Бармен : Өөдрөг үзэлтэй, хөгжилтэй, зохицох чадвартай, биеэ зөв авч яван гадаад төрхөндөө анхаардаг хүн кафе, баар нээгээд явбал амжилт олдог.

-Онгоцны үйлчлэгч : Улаан дипломноос илүүтэйгээр аятайхан царай зүстэй байх хэрэгтэй.

-Биржийн ажилтан : Мэдрэмж, зөн билэг, хурд гэсэн зан чанар хамгийн их шаардагддаг.

-Нарийн бичиг: Найрсаг, ажилсаг, ажлаас хойш суудаггүй бас бага ч гэсэн хариуцлага, итгэл даах чадвартай бол ажил хаа ч олддог.

-Стилист: Загварын ертөнцийг сонрихдог байх ёстой. Мөн гоо сайхны мэдрэмж их чухал.

index

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …