Бараа бологч Ц.Цолмон

1625553_494155994026633_1208130695_nМАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвслээс намын жагсаал­таар УИХ-ын ги­шүүн болсон Ц.Цолмон 2012 оны 10 дугаар сард МҮАН-аас гарч МАХН-д элсэж байсан. Ер нь хаа байсан 1990 онд МАХН-ыг шинэчлэх эрдэмтдийн бүлэгт ажиллаж байсан Ц.Цолмон гишүүн бүр хойно М.Энхсайхантай хамтран МҮАН-ыг байгуулсан ч байнга шахуу л “МАХН, МҮАН хоёр нэгдэх ёстой” гэж ярьдаг хүн.

Харин тэр санал нь бүтэлгүйтэх шинжтэй бо­лонгуут МАХН-ыг ба­раад­сан билээ. Харин Ц.Цолмон гишүүн сүүлийн үед МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвын бараа бо­логч болж хаа явсан га­зар нь дагалдах болжээ. Хам­гийн сүүлд МАХН-ын төв байранд болсон шинэ гишүүд элсүүлэх кампанит ажлын үеэр МАХН-ын зарим гишүүн хүртэл “Бараа бологч Ц.Цолмон гишүүн ирчихсэнийг бо­доход Д.Тэрбишдагва дарга тун удахгүй ирэх нь то­­дорхой” гэлцэж байсан юм. Гаднах байдлаараа эрдэм номын гүдэсхэн шинжтэй УИХ-ын эрхэм гишүүн Ц.Цолмон намын дэд даргадаа бараа болох нь ямар нэгэн учир байдаг л бололтой.

лого

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …