Төсвийн тухай хуульд 518.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 146 төсөл, арга хэмжээг нэмж тусгах боломжтой байна

аауУИХ-ын төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар 2014 оны төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн болон гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоож, хэрэгжилтийн явц байдалд хийсэн Үндэсний Аудитын газрын дүгнэлт, тайланг сонсоно. Үндэсний аудитын газраас хийсэн тайланд Засгийн газрын 13 яамны харьяа 272 төсөл, арга хэмжээг хамруулсан юм байна.

Эдгээрийн нийт төсөвт өртөг нь 763 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаагаас дийлэнх буюу 320.8 тэрбум төгрөгийг аймгийн төвүүдийн барилга, бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар төлөвлөж байсан байна. Дүн шинжилгээнд хамрагдсан 272 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх явцад хууль, тогтоомж, журмын 51 заалт нийтлэг байдлаар зөрчигдөж, давхардсан тоогоор нийт 1034 зөрчил бүртгэгдсэн байна.

Тухайлбал 47 төслийн гүйцэтгэх хугацаа нь удааширч, 3-6 жил үргэлжилсэн бол 13 арга хэмжээ зураг төсөвгүйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад багтжээ. Мөн хэрэгцээ шаардлагыг нь зөв тодорхойлоогүй, тухайн орон нутгийн хүн амын тоо, хүчин чадалтай уялдаагүй, ашиглалтын үед гарах зардал, санхүүжилтийг тооцоолоогүй таван төсөл, арга хэмжээ байгааг тогтоосон байна. Үүнээс гадна худалдан авах ажиллагааг журмын дагуу зохион байгуулаагүй зөрчил илэрсэн талаар Үндэсний аудитын газраас мэдээлсэн юм.

Тодруулбал нийт 272 төсөл арга хэмжээний 25.7 хувьд нь тендер зарлаагүй байсан бол 5.9 хувьд нь шууд гэрээ байгуулсан байжээ. Эдгээр шалтгааныг үндэслэн 2014 оны төсвийн тухай хуульд 518.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 146 төсөл, арга хэмжээг нэмж тусгах боломжтой гэж дүгнэсэн байна. Эдгээрээс 79.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 37 объектыг энэ онд багтаан ашиглалтад оруулах боломжтой гэж үзжээ. Мөн 2015 оны төсвийн тухай хуульд нэмж тусгах боломжтой 81 төсөл арга хэмжээ байгаа бол 24.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 23 обьектын төслийг огт хэрэгжүүлэх шаардлагагүй гэж Үндэсний аудитын газар дүгнэсэн байна.

Х.Амар

Ugluu-logo171

 

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …