Ким Чен Ун 100 хувийн саналаар сонгогдсон байна

ef2f63f0da44d5c7bigХойд Солонгост өнгөрсөн амралтын өдөр Ардын дээд хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн санал хураалт болж өндөрлөлөө. Санал хураалтын үр дүнд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нэр дэвшсэн тойргоосоо сонгогчдын 100 хувийн саналаар сонгогдож, эрх мэдлээ баталгаажуулжээ. Таван жилд нэг удаа болдог Хойд Солонгосын Ардын дээд хурлын төлөөлөгчдийн сонгууль нь нэг мандаттай тойргоор явагддаг юм. Энэ сонгуулиар Хойд Солонгосын өндөр албан тушаалтан, удирдагчдын нэр хүнд, эрх мэдэл хэр зэрэг байгааг мэдэж болдгоороо онцлог юм.

Нийт 687 суудалтай Ардын дээд хурлын төлөөлөгчдийг сонгох санал хураалт өнгөрсөн удаад 2009 онд болж байсан юм. Хойд Солонгосын Ардын дээд хурал нь  ерөнхийдөө жилд нэг удаа хуралддаг бол ард иргэдийнх нь зүгээс Ардын дээд хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуульд маш идэвхитэй буюу байнга 99 хувьтай оролцдог байна.

1998 оноос хойш Хойд Солонгосын Ардын дээд хурлын даргаар өдгөө 85 настай Ким Ен Нам тасралтгүй сонгогдсоор иржээ. Харин Ким Чен Ун энэ он гарсаар Хойд Солонгосын улстөр дэх “акулууд” хэмээгддэг 70 гарсан эрх мэдэлтнүүдийг халж, залуучуудаар сэлгэж эхэлсэн нь чухамдаа Ардын дээд хуралд эрх мэдэл, хүч нөлөөгөө бататгасан Ким Ен Намыг зайлуулах төлөвлөгөөний нэг хэсэг хэмээн ажиглагчид дүгнэж байгаа аж.

О.Амар

index

Санал болгох мэдээ

Хятадын баруун хязгаар Шинжаан мужид -52.3 хэмд хүрч хүйтэрчээ

Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид 64 жилийн дараа -52.3 хэмд хүрч хүйтэрчээ. Урьд нь …