Хувийн болон гэр бүлийн амьдралын таагүй уур амьсгал эрүүл мэндэд нөлөөлдөгийг хэн ч үгүйсгэхгүй байх. Огайо мужийн Их сургуулийн судлаачид үглээ яншаа эхнэр нөхрийнхөө биеийн дархлааг аажмаар сулруулж бууруулан гэмтээдэг болохыг тогтоожээ. Судалгаагаар хүмүүс ажлаасаа илүүтэйгээр гэр бүлийн хүрээний хэрүүл маргаан асуудалд их стресстдэг гэнэ.
“Ар тал” нь асуудалтай болмогц хүн ажлаасаа иүүтэйгээр зовж шаналдаг. Эхнэрийнх нь үглэх янших байнгийн уур уцаар болон түүний санаанд бүхнийг тааруулах гэж зүтгэсээр эр хүн сэтгэлзүйн том хямралд ордог аж. Ийм стрессд орсон хүнд биеийн дархлааг гэмтээгч кортизол гэдэг таагүй дааврын ялгаралт 25 хувиар ихэсдэг. Энэ нь байдал үргэлжилсээр байх юм бол дархлааны тогтолцоо нь ноцтой гэмтэн өвчин эсэргүүцэх чадвараа алддаг гэнэ.
Д.Амар