Ховд: Аялал жуулчлалын хөтөлбөрийн төсөлд саналаа өгнө үү

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

Ховд аймгийн нутаг дэвсгэр нь байгалийн мөнх цас, мөсөн голноос эхлээд говь цөл бүхий үзэсгэлэн бүрдсэн байгалийн олон бүс бүслүүрүүд бүхий газрууд, түүх дурсгалт хөшөө дурсгал, өвөрмөц сонин тогтоцтой газрууд олонтой төдийгүй олон ястан үндэстэн эв нэгдэлтэйгээр амьдран суудаг онцлогтой билээ. Эдгээр онцлогууд нь аялал жуулчлал хөгжүүлэх үндсэн бааз суурь нь болж өгдөг.

 Аялал жуулчлалын салбарыг амжилттай хөгжүүлснээр юуны өмнө зам тээвэр, холбоо харилцаа, соёл, рестораны үйлчилгээ өргөжиж, валютын болон бусад орлого нэмэгдэн эдийн засгийн өсөлтөнд нөлөөлдөг. Орон нутгийн иргэдийн хувьд унаа морь, хоол ундаар үйчлэх, нүүдэлчин ахуйн уламжлалт ёс заншлыг жуулчдад үзүүлж таниулах, олон ястны өвөрмөц дурсгал бүхий эд зүйлийг худалдах зэргээр тодорхой хэмжээний орлого олж амьдрал ахуйдаа ашиглах боломж нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ гадаад, дотоодын жуулчид олноор ирж тэдэнтэй танилцсанаар дэлхийн бусад олон үндэстэн ястны талаархи мэдлэгээ өргөжүүлэн, харилцан бие биеэ ойлгож хүндэтгэх, тэргүүний техник технологиос суралцах, боловсрол мэдлэгээ дээшлүүлэх, улмаар цаашид бизнесийн болон бусад салбарт хамтран ажиллах өргөн боломж нээгдэнэ.

Манай аймагт аялал жуулчлалын салбар хөгжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийн өнөөгийн нөхцөл, жуулчин тээвэрлэх, хүлээн авах хүчин чадал, үйлчилгээний чанар хангалтгүй, жуулчны улирлын хугацаа богино, жуулчдад зориулсан үзвэр дутмаг, үзвэр үйлчилгээний хуваарь мэдэгдэхгүй зэрэг дутагдлууд гарсаар байна.

Эдгээрийг шийдвэрлэх зорилгоор аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардагдах дэд бүтэц, аялал жуулчлалын цогцолбор байгуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах, аялал жуулчлалын үргэлжлэх хугацааг уртасгах, аялал жуулчлал эрхлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг нэн тэргүүний асуудлуудыг багтаасан “Аймгийн аялал жуулчлалын дэд хөтөлбөр”-ийг боловсруулж байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

2.1. Монгол Алтайн мөнх цаст сүрлэг өндөр уулсаас говь цөлийн хэв шинж бүрдүүлж байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн үзэсгэлэнт байгаль, олон үндэстэн угсаатны ахуй амьдрал, зан заншил, түүх соёлд тулгуурлан олон улсын жишигт нийцсэн аялал жуулчлалын бүс болгон тогтвортой хөгжүүлэхэд оршино.

Гурав. Хөтөлбөрийн зорилтууд

3.1. Байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц, нэн ховор, ховор амьтан, ургамал, түүх соёлын дурсгалт зүйлс, олон угсаатны өв соёлыг орон нутаг, бүс, улс, дэлхийн хэмжээнд сурталчлах зэргээр тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх,

3.2. Аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын ажиллагсдыг чадавхижуулах, мэргэшүүлэх

3.3. Аялал жуулчлалын салбарт гадна дотны хөрөнгө оруулалтыг татах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх,

Дөрөв. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

4.1. Зорилт 1-ийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна.

4.1.1. “ITM” зэрэг аялал жуулчлалын олон улс, бүс, аймгийн чанартай үзэсгэлэнд оролцох, зохион байгуулах,

4.1.2. Аймгийн онцлогийг харуулсан сувинер, сурталчилгааны материал, гарын авлага, аяллын газрын зураг зэргийг хийж, олны хүртээл болгох,

4.1.3. Аялал жуулчлалын бие даасан цахим хуудастай болох,

4.1.4. Аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулах,

4.2. Зорилт 2-ын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна.

4.2.1. Салбарын ажиллагсдыг чадавхижуулах сургалтыг зохион байгуулах,

4.2.2. Салбарын ажиллагсдын үйл ажиллагааг сурталчилсан уралдаан тэмцээн зохион байгуулах,

4.2.3. Соёлын үнэт зүйлийг бүтээх, соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн санал санаачлагыг дэмжих.

4.3. Зорилт 3-ын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна.

4.3.1. Хар-Ус нуурын бүсэд аялал жуулчлалын цогцолбор байгуулах

4.3.2. Амралтын газар, жуулчны баазууд хүрэх замыг тэмдэгжүүлэх,

4.3.3. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн хамтын ажиллагагааг бэхжүүлэх, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх.

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

5.1. “Аялал жуулчлал” хөтөлбөр 2014-2018 онуудад хэрэгжинэ.

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг стратегийн удирдлага, төлөвлөлтөөр хангах, зохицуулах, хэрэгжилтэнд хяналт тавих үүргийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс хариуцана.

6.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг… цааш нь

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …