Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, Яам, агентлаг, дүүрэг, хороо, сум, баг гээд Ардчилсан намын ноёлол бүрэн тогтож, МУ-н өндөр албан тушаалтны давхарга бүхэлдээ цэнхэртсэн ч хүссэн ахиц дэвшилийг авчрахгүй нь бололтой. Учир нь энэ намд төрийн бодлогыг хэрэгжүүлэх чадвартай, бас эрүүл боловсон хүчин тун ховорджээ. Хамгийн сүүлд БСШУЯ-н стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр гэгч ойлголтын зөрүүтэй зүйл ярьж, сайдыг сандаргав. Түүний уран зохиолын хичээлийг нэг төрлөөр биш бүх хичээлийн агуулгад багтаана гэсэн учир битүүлэг яриа олны дургүйцлийг төрүүлээд зогсохгүй сөрөг үр дагавар ч харуулаад амжсан юм. Энэ мэтээр сөрөг үр дагавар тарьж мэдэх бас нэг нөхөр АН-н нэрийг барьж Эрүүл мэндийн салбарын томоохон албан тушаал дээр залрахаар улайрч эхлээд байна. Тэр бол Ш.Энхбат юм. Тэрбээр 2008-2012 онд хамтарсан засгийн газрын үед Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг, Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байгаад 2012 оны 8 сарын 27ны Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ажилаасаа халагдаж байлаа. Халагдсанаас хойш Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт түр ажиллаж байгаад эдүгээ Эрүүл мэндийн салбарын томоохон албан тушаал руу санаархаж эхлээд байгаа юм. Харамсалтай нь Ш.Энхбатын өмнөх пакт баримтууд нь өөрийг нь ямар ч албан тушаалаас татаад унагчихмаар их ажээ. Жишээ нь тэрбээр Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойн хандив тусламжийг гарынхаа салаагаар хамаа намаагүй урсгаж орхисон юм аж. Энхүү асуудал нь одоог хүртэл хэл ам дагуулсаар байдаг ажээ. Мөн шинээр агентлаг байгуулахдаа маш олон хүнийг нэмж ажилд авсан байх бөгөөд тэдгээр хүмүүс нь Ш.Энхбатад зохих ёсны хандив өгсөн байх жишээтэй. Түүнчлэн Эрүүл мэндийн газрыг татан буугдах үед тамга тэмдгийг нь ашиглаж хэд хэдэн бөөний төвд хууль бусаар гэрчилгээ олгожээ. Жишээ нь ”Ази фарм” “Саблет медиком” “Лаб тех” гэх мэт түүний толгойлж байсан Эрүүл мэндийн газар нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 8-р сарын 27-ны өдрийн тогтоолоор татан буугдсан бөгөөд Ш.Энхбат байгууллагаа татан буугдах сураг сонсмогцоо дээрхи салбаруудад яаран сандран хууль бусаар гэрчилгээ олгосон байх ажээ. Үүнээс болж авилгатай тэмцэх газар… цааш нь
Санал болгох мэдээ
Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …