Хуурамч баримтаар Хятадуудыг оруулж ирсэн хэрэгт төрийн албан хаагчид холбогдлоо

Гадаадаас ажиллах хүч оруулж ирдэг компаниуд хуурамч бичиг баримт бүрдүүлж байсан хэргийн мөрөөр ЭЦГ-ын Эдийг засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж, зарим компанид эрүүгийн хэрэг үүсгэж байсан билээ. Тэгвэл урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдон БНХАУ, БНАСАУ, БНСВУ-ын иргэд манай улсад ажиллахаар хэдэн зуугаараа орж ирдэг. Гадаадын иргэд ингэж олноороо ажиллах виз аван орж ирж буй асуудлыг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, шалгаж эхэлсэн аж.

Энэхүү шалгалтын явцад Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлт, үйлчилгээний төвд 2012-2014 оны хооронд аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн даатгалын болон бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдэж өгч байсан нь илэрчээ. Зарим  компаниуд ямар ч барилга барьж үзээгүй хэрнээ хятад ажилчид олноор оруулж ирсэн баримт ч цугласан аж. Мөн захирлаас өөр ямар ч ажилтангүй, хоосон тайлан гаргадаг компани хүний хаяж гээгдлүүлсэн бичиг баримт ашиглан олон ажилтантай мэтээр баримт бүрдүүлж, гадаадаас ажиллах хүч авах квотоо нэмэгдүүлж, дундаас нь ашиг олж байсан нь тогтоогджээ.

Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад нэр бүхий хэд хэдэн компанийхан гадаадаас ажиллах хүч оруулж ирэхдээ мөрдлөг болгодог хууль тогтоомжийг зөрчин, хуурамч бичиг баримт үйлдэж, дотоодын ажиллах хүчнийхээ тоог хуурамчаар нэмэгдүүлэн зохих байгууллагаас зөвшөөрөл авдаг байсан гэх хэргийг ЗБГХТГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа гэлээ. Уг хэрэгт Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвийн Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах албаны ажилтнууд болон зарим компанийн удирдлагыг холбогдуулан шалгаж байгаа аж.

Эх сурвалж: www.mminfo.mn

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …