АНУ иргэдийнхээ утсыг чагнахгүй

 АНУ-ын Засаг захиргаа Үндэсний аюулгүй байд­лын агентлагийг ир­гэ­дийн утасны яриа чаг­нахыг хо­­­риглох хуулийн төсөл бэлт­­гэсэн аж. Аме­рик­чуу­­­дын утсаар ярьсан мэ­­дээл­лийг харилцаа хол­­боо­ны компаниудад өгөхөөр тө­лөвлөж байгаа гэнэ.  Хэрвээ Үндэсний аюул­­гүй байдлын  агент­лагт   мэ­дээлэл хэрэгтэй бол­­­бол шүү­хийн тусгай зөв­шөөр­лийн дагуу өгөх юм байна.

АНУ-ын Ерөн­хий­лөгч Б.Обама  хууль  са­наач­­лагч­дад уг төслийг бэлт­­гэхийг энэ оны эхээр даалгасан бөгөөд баасан гарагт хэлэлцэх аж. АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Э.Сноуден Америк, Их Британийн хэвлэл мэдээлэлд Үндэсний аюулгүй байдлын агентлаг иргэдийн утасны яриаг чагнадаг талаар нууц материал нийтлүүлсэн нь шуугиан тарьсан юм.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …