Авлигатай тэмцэх газар, “MDS” хууль зүйн компанийн хамтарсан судалгаагаар төрийн 200 алба хаагч тутмын нэг нь авлигын хэрэгт холбогдсон гэсэн тоо гарчээ.
Мөн авлигатай тэмцэхэд байгууллагууд төсөв мөнгө зарцуулахгүй байгаа нь авлигын хэрэг буурахгүй байх шалтгаан болж байгаа аж.
Тус судалгаанд төрийн 50 байгууллага хамрагдсан бөгөөд эдгээр байгууллагад ажиллаж байгаа төрийн алба хаагчдын авлигын хэрэгт холбогдсон байдлыг судлахад 16 хэрэгт нийтдээ 24 албан хаагч холбогджээ.
Тэр дундаа Иргэний нисэхийн ерөнхий газрын алба хаагч нар хамгийн ихээр авлигын хэрэгт холбогдсон байгааг судалгаагаар тогтоожээ.
Тус газраас өнгөрсөн онд таван алба хаагч авлигын хэрэгт холбогдсон байна.
Түүнчлэн Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Татварын ерөнхий газраас тус бүр гурван алба хаагч авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан аж.
Эх сурвалж: Өглөөний Сонин