“Бест буйдан” компанийн захирал зодуулжээ

2Буйдан үйлдвэрлэдэг Үндэсний   томоохон компаниудын нэг болох “Бест буйдан” компанийг иргэд андахгүй сайн мэднэ. Тэгвэл тус компанийн захирлыг Дархан хотод  үл таних этгээдүүд зоджээ. Түүнийг чухам ямар шалтгаанаар зодсон ч тодорхойгүй байгаа ч энэ талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн сэтгүүлч Алтантүрүү “Өнөөдөр хятадаас машин дүүрэн буйдан ачигдаж байна. Үндэсний үйлдвэрлэгч “Бест буйдан буйданжуулах аян явуулж байхад үл мэдэх хүмүүс захирлыг нь зоджээ. Харин би Дарханы саатуулах газар байна” хэмээсэн байна.

“Бэст буйдан”-гийнхан “Сэтгэлийн дуудлага” төслийг санаачлан сэтгүүлч Алтантүрүүтэй хамтарч Монголын хүнд хэцүү амьдралтай олон иргэдэд үнэ төлбөргүй хаус барьж өгч байсныг бид мэдэх билээ. Тус хамт олон 10 жилийн ойгоо “Бүх нийтийг буйданжуулах аян”-ыг зарлаж, Дархан хотод очиж аяныхаа нээлтийг хийжээ.

Гэтэл аяны эхний өдрийн орой буюу 2014 оны 3 сарын 27-ны өдрийн үдэш нутгийн бүлэг залуучууд ирж “Та нар яасан их хүнд бэлэг өгөх дуртай юм. Та нарын аян гэж ямар юм байдгын” гэх утгатай зүйлс ярин ямарч шалтгаангүйгээр Бэст буйдангын хамт олныг бүхэл оройн турш зэрлэгээр зодож тамласан байна. Үүний дараа  “Бэст буйдан” компанийнг ажилчид ихээхэн хэмжээний бэртэл, гэмтэл авсан ба тус компанийн захирал Ү.Батбаяр болон сэтгүүлч Г.Алтантүрүү нарын бие нэлээд хүнд байдалтай сэтгэл санааны гүн хямралд ороод байгаа талаар тус компаниас мэдээлэв.

Одоогоор өрсөлдөгч компанийн явуулга байв уу эсвэл өөр зорилготойгоор тэднийг зодсон уу гэдгийг  тогтоохоор цагдаагийн байгууллага нь ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж:  http://chuhal.mn/

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …