Он гарсаар 56 иргэн хилийн чандад гэмт хэрэгт холбогджээ

images2014 оны  1 дүгээр улиралд хилийн чанадад манай улсын нийт 56  иргэн гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл ГХЯ-ны Консулын газарт ирсэн байна. Дээрх иргэдээс 20 нь хулгайн, 8 нь оршин суух журам зөрчсөн, 13 нь ангийн арьс, галт зэвсэг хилээр нэвтрүүлсэн, 6 нь танхайн, 5 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний журам  зөрчсөн, 4 нь биеэ үнэлсэн хэргээр саатуулагдсан байна. БНХАУ-д  32  иргэн,  БНТУ-д 7, БНСУ-д 8 , АНУ-д 5, БНУУ, БНЧУ, Хонгконг, Сингапурт  тус бүр 1 иргэн саатуулагдсан байна. Зорчиж буй улсын хууль дүрмийг чанд сахих, аливаа гэмт хэрэг зөрчил гаргахгүй байх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ухуулга сурталчилгаа, сэрэмжлүүлэг хийж байгаа боловч  дорвитой ахиц гарахгүй байна. Энэ нь хувь хүний ухамсартай нягт холбоотой асуудал тул манай иргэд хилийн чанадад зорчихдоо Монгол Улсынхаа нэр төрийг эрхэмлэж явах  шаардлагатай байна гэж ГХЯ-ны Консулын газраас анхааруулав.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …