Идэвхтэй жиргээч гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт эрхтэн томруулагчийн талаар и-мэйл өөрт нь ирснийг цахим хуудаснаа бичиж, “Доромжлоод байгаа юм уу, хаашаа юм” хэмээн хошигноод авчээ.
Түүний энэхүү жиргээг твитерчид өлгөн авч, ирсэн и-мэйлд эмзэглээд байна уу, эсвэл доромжлоод байгаад нь уурлаад байна уу хэмээхэд эрхэм гишүүн “Буруу маркетинг байгаа биз дээ” гэсэн хариулт өгчээ. Юутай ч түүний энэ жиргээнээс болж твитерийнхэн Ё.Отгонбаяр гишүүний эрхтэний хэмжээг хүртэл сонирхоод авна лээ.