Дугаарын хязгаарлалтыг 08.00-20.00 цаг болгон өөрчиллөө

59m14bc0jr6m2lheh4kthha3akӨнөөдөр болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар нийслэлд зорчиж буй автомашины дугаарын хязгаарлалтын цаг, бүсийг шинэчлэн тогтоолоо. Уг тогтоолоор авто машины дугаарын хязгаарлалтын хуучин мөрдөж байсан 07.00-22.00 цагийн шинэчлэн өөрчилж 08.00-20.00 цаг болгон өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр тогтоолоо. Мөн дугаарын хязгаарлалтын мөрдөж буй бүсийг өвөл, зуны цагийн хуваарйн дагуу ялгавартай байхаар тогтоолоо. Үүнд өвлийн цагийн хуваарьт шинээр ашиглалтанд орсон замуудыг буюу Богд уулын арын зам, Баянхошууны шинэ зам зэргийг хязгаарлалтын бүсээс хассан жил бүрийн аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд мөрдөхөөр тогтоосон бөгөөд зуны бүсийн хуваарийг хуучин тэлсэн хуваариар даган мөрдөхөөр тогтоон жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд автомашины дугаарын хязгаарлалт үргэлжлэхээр тогтоолоо.

 

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …