Аж үйлдвэрийн яамнаас төлөвлөж байгаагаар баруун аймгуудыг автозамтай холбох ажлыг ирэх онд дуусгах гэнэ. Ингэхдээ концессын гэрээгээр гүйцэтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд концессын нөхцөл гэх зэрэг асуудлыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар шийдүүлэх аж. Засгийн газар энэ онд Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар аймгуудыг автозамаар холбоод байгаа. Харин одоо Ховд, Баян-Өлгий, Увс болон Говь-Алтай аймгийг автозамтай холбосноор Монгол Улсын 21 аймаг бүрэн автозамд холбогдох юм.
Л.Дэлгэр