Ерөнхийлөгч мэдээлэл хийжээ

1edjholgtpnq032qr1br74adncУлсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан хаалттай горимоор болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар гишүүдэд мэдээлэл өгчээ.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаан 18 цаг 40 минутад нээлттэй горимд шилжиж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэж УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Оюунбаатар нарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулахаар шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж танилцуулсан юм. Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.4 хувь нь дэмжлээ.

Мөн Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг сонгосныг УИХ-ын дарга чуулганы хуралдаанд танилцуулав.

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат энэ оны санхүүгийн жил дуусч буйтай холбогдуулан төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс Төрийн сангийн гүйлгээг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл саадгүй хийх болно гэдгийг мэдэгдлээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаан нь УИХ-ын 2014 оны отгон хуралдаан гэдгийг онцлоод Монголын нийт ард түмэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж ирж буй ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөлөө. Үүгээр Улсын Их Хурлын 2014 оны сүүлчийн хуралдаан өндөрлөлөө. Энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Байнгын хороодын ажлын хэсгүүд хуралдах юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …