Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ууланд алхагчдын “Оргил өөд” клубын хүндэт гишүүн болжээ

10372212_587166884749250_7115090936358559553_nШинэ оны эхний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ууланд алхагчдын “Оргил өөд” клубын 60 гаруй алхагчидтай хамт Богдхан уулын ноён оргил Цэцээ гүн рүү алхжээ. Тэрбээр их ажлын хажуугаар чөлөөт заваараа ууланд алхахыг эрмэлздэг нэгэн бөгөөд шинэ оны эхэнд 8000 гаруй дэмжигч 150 гаруй гишүүдтэй “Оргил өөд” клубын алхагчидтай хамтран байгаль дэлхийгээс энерги эрч хүчээ авч, оны анхны нараа угтан авсан байна. Энэ үеэр Ч.Сайханбилэг сайд “Оргил өөд” клубын хүндэт гишүүн болжээ. Дашрамд дурдахад тус клубын өнгөрсөн жилийн алхалтанд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэгдэж, мөн хүндэт гишүүн болж байсан удаатай аж.

Мөн энэ үеэр ууланд байнгын алхдаг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, жүжигчин Б.Амарсайхан нартай шинэ оны эхний өдөр Цэцээ гүний оргилд таарч “Оргил өөд”-ийн гишүүд зурагаа татуулж амжжээ.

Ууланд алхагчдын “Оргил өөд” клуб байгуулагдаад нэг жилийн нүүр үзэж буй бөгөөд 7 хоног бүрийн ням гаригт ууланд алхагчдыг нэгтгэн тогтмолжуулснаар өдгөө гишүүд, дэмжигчдийн тоо улам бүр өсөж байгаа аж.

10353580_587169184749020_411104486255928749_n 10175081_587168094749129_287333645959913382_n 10882194_587167661415839_298624529149868760_n 10888626_587601688039103_2592988215804510922_n 10888802_587168904749048_6408167027468116870_n 10846466_587168821415723_843344323625261850_n 10891611_587601984705740_2774681057583153245_n 10897111_587169254749013_8567300996679611551_n 10897841_587167301415875_3091676257181098139_n 10897923_587169828082289_8797429120711775905_n1507881_587168621415743_787021995474002647_n

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт амралтын өдрөөр байнга ууланд алхдаг спортлог нэгэн

10897025_587168684749070_6898578602629966966_n

Холливудад улсынхаа нэр хүндийг гаргаж яваа залуу жүжигчин МУСТА М.Амарсайхан чөлөөт цагаараа ууланд байнга алхдаг аж.

Г.Туяа

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …