Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт гэрээг ажил хэрэг болгоход талууд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр ярилцлаа. Энэ гэрээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц ач холбогдолтой салбарт хэрэгжинэ …
Tag Archives: Ерөнхий сайд Сайханбилэг
October, 2015
-
12 October
Ч.Сайханбилэг: “Оюутолгой” нь тогтвортой байдлын гэрээтэй цорын ганц компани
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы анхны нэгдсэн хуралдаан Баасан гаригт цаг сунган хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас Оюутолгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон “Эвлэрлийн гэрээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариуг сонсов. Энэ талаарх гишүүдийн асуулгын хариуг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан …
-
5 October
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явцын талаар хийсэн мэдээлэл Монгол Улсын Засгийн газраас 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явцын талаар танилцуулж байна. 1. Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж, ялангуяа жилийн туршид орох хур тунадасны хуваарилалт өөрчлөгдөн, гэнэтийн хүчтэй аадар бороо, цас, хуй салхины давтамж нэмэгдэх болсон, мөн манай улсын …
September, 2015
-
25 September
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накаог хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ажлын байр бий болгох, эдийн засгийг төрөлжүүлэх замаар Монгол Улсыг тогтвортой, хүртээмжтэй хөгжүүлэхэд Азийн хөгжлийн банк хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан байна. Эдийн засгийг тогтворжуулах, инфляцыг зохистой удирдах, хөрөнгө оруулалтын …
-
7 September
Ерөнхий сайд “Макс” группын эрчимжсэн мал аж ахуйн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа
2014 оноос Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Макс” группын эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор нь Голштейн үүлдрийн 100 толгой үхэр импортлон авч ирж биотехнологийн дэвшилтэт арга болох зохиомол хээлтүүлгийн аргаар үржүүлж байна. Одоогийн байдлаар 300 толгой сүүний чиглэлийн шилмэл үүлдрийн үхэр үржүүлж, 40 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар ханган ажилуулж байгаа бөгөөд улирлын онцлогоос шалтгаалан ажиллах хүний …
-
7 September
Тослог ургамлын үр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа жилд 30 мянган тонн тосны ургамал боловсруулах хүчин чадалтай ургамлын тосны үйлдвэртэй танилцлаа. Уг үйлдвэрийг манай улсын ургамлын тосны 70 орчим хувийг импортоор хангадаг “Майн теч” компани үндэслэн бүтээн байгуулж, ашиглалтад оруулжээ. Ингэхдээ аж ахуйн нэгж 10 гаруй тэрбум төгрөгийг нөөц хөрөнгөөсөө шийдэж, бүрэн гүйцээж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг …
-
7 September
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд ярилцлага өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна. Тэрээр албан томилолтынхоо эхний өдөр зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаа болон тариалалтын байдал, ургац хураалтын явцтай танилцсан. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна. Ч.Сайханбилэг: -Зуны эхэн сарууд гандуу, хурц нартай байсан. Сүүлд хур бороо орсон ч орох ёстой цаг үедээ ороогүйгээс ургац ерөнхийдөө хүндэрсэн. Үүнээс шалтгаалж ургацын …
-
5 September
Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 9 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Булган аймагт ажиллана. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Макс” группын эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор, Баянгол суман дахь “Майнд-Теч” ХХК-ийн ургамлын тосны үр боловсруулах аж ахуй, Хөтөл дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа, Орхон аймгийн “Эрдэнэт фүүдс” гурилын үйлдвэр, Булган аймгийн “Сүмийн нуга” хоршооны үйл …
-
5 September
Ерөнхий сайд Засийн газрын зарим гишүүдийг томилуулах тогтоолын төсөл өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын орон гарсан зарим гишүүдийг нөхөн томилуулах саналаа …
August, 2015
-
13 August
Ерөнхий сайд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өдөр тутмын үйл ажиллагаа болон транзит заал байгуулах, зорчигчдын танхимыг өртгөтгөх барилгын ажлын явцтай танилцлаа. Энэ танилцах үйл явц нь урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт хийгдсэн бөгөөд Сөүл-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг тус буудалд буух үетэй давхацсан юм. Ерөнхий сайдтай хамт “Найрсаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч …
-
10 August
Ерөнхий сайд үүрэг хариуцуулах тухай захирамж гаргалаа
”Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг захирамж гаргалаа. Энэхүү захирамжаар Засгийн газрын орон гарсан зарим гишүүнийг нөхөн томилох хүртэл хугацаанд Монгол Улсын Шадар сайдын үүргийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын үүргийг …
-
6 August
МАН-ын Бага хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс хүргэж байсан захидал
МАН-ыг ЗГ-ын бүрэлдэхүүнээс гаргаж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анх хэрхэн урьж залж байсан талаар УИХ-ын гишүүд, МАН-ын Бага хурлын гишүүд дурсан ярьж, хуучилж байна. Тэгвэл тэрхүү урилга заллага нь ямар захидал байсаныг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс МАН-ын Бага хуралд илгээх илгээлт Бага хурлын эрхэм гишүүдээ! Бид бүхний хэлбэрэлтгүй сахин …
May, 2015
-
26 May
Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзав
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпораци /МСК/-ийн Гүйцэтгэх захирал Дана Хайдыг хүлээн авч уулзлаа. 2014 оны 12-р сард МСК-ийн Захирлуудын зөвлөл Монгол улсыг хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор сонгосон юм. Монгол Улсын Засгийн газар МСК-тай хоёр дахь компакт гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, хэрэгжүүлэх төслүүдийг хариуцах ажлын хэсэг болон компакт гэрээг боловсруулах ажлыг зохион …
-
25 May
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ
Тэрээр “Хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд үр ашиг хүртэх харьцааг тогтвортой хадгалах зарчмыг үндэслэн өмнөх жилүүдэд хуримтлагдаад байсан хувь нийлүүлэгчдийн асуудлыг шийдвэрлэж, улмаар төслөө үргэлжлүүлэх, тодруулбал нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх замаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг сэргээн эрчимжүүлэх асуудлаа шийдэж, гарын үсэг зурлаа. Олон улсын нэр хүнд бүхий 14 банк, санхүүгийн байгууллагаас хамгийн багаар бодоход 4,2 тэрбум, нийтдээ 6 …
-
21 May
Хоёр улсын Ерөнхий сайд нар уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлал хийх үеэрээ тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Бин Рашид Аль Мактумтай түүний ордонд уулзлаа. Монгол бүтээн байгуулалтыг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулах, Монгол Эмиратын бизнес эрхчэгчдийг дэмжиж хамтран ажиллах боломжийг нээсэн айлчлал болж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэмдэглэж хэлсэн. Мөн хамтарсан үйлдвэр байгуулах, дэд бүтэц, төмөр зам, эрчим хүчний …