Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Эмират улсад хийж буй ажлын айлчлалын үеэр Дубай хотноо хэлэлцээ хийж байсан Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Оюу толгой,” “Төркиз Хилл Резорсиз,” “Рио Тинто,” “Оюу толгой” ХХК-ууд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөний хэлэлцээ дуусч, талууд гарын үсэг зурлаа. Далд уурхайн бүтээн байгуулалт нь 2013 оны наймдугаар сараас түр зогсоод байсан бөгөөд хоёр …
Tag Archives: Ерөнхий сайд Сайханбилэг
May, 2015
-
19 May
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Улсын Эмират улсад хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Улсын Эмират улсад хийж буй ажлын айлчлал эхэллээ. Дубай хотноо ирсэн өдрөө “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталж гарын үсэг зурах ёслол”-д оролцсон бол өнөөдөр Монгол-Эмиратын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож үг хэлэх юм. Уулзалт Дубай хотын худалдаа аж үйлдвэрийн танхимд болно. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын …
-
16 May
Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг урагшлуулахыг Ерөнхий сайд хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээллийнхээ эхэнд “УИХ-ын 2015 оны 2 дугаар сарын 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр Засгийн газар эрчимтэй ажиллаж байна” гэж хэллээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцэх шатанд явж буй 44 хуулийн төслийн хэлэлцүүлгийг урагшлуулах, цаг алдахгүй шийдвэрлэх шаардлагатай байгааг онцоллоо. Монгол …
-
15 May
Ерөнхий сайд “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган”-д илгээлт ирүүллээ
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Иргэдийн байгаль хамгаалах хандлага, ухамсартай үйл ажиллагаа, идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа эрс идэвхжин шинэчлэгдэж, улсын хэмжээнд 40 гаруй мянган иргэнийг нэгтгэсэн 1600 гаруй нөхөрлөл 8,2 сая га талбайг хариуцан хамгаалж, үйл ажиллагаа явуулж байна. Чуулганд оролцогчддод хандаж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ирүүлсэн …
-
14 May
Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Ерөнхий сайдыг огцруулах асуудал сүүлийн үед хүчтэй яригдах боллоо. Түүнийг “Оюутолгой”, “Тавантолгой”-н мега төслүүдээс болж гишүүд төдийгүй иргэд нэлээд шүүмжилж байгаа. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын гишүүн, Өргөдөл, гомдолын байнгын хороон дарга О.Баасанхүү баталлаа. Тэрээр “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын иргэн бүрийг өрөнд оруулах гэж байсан. Эрдэнэс Тавантолгойгоос 200 сая доллар зээлж аваад иргэн бүрт 100 мянган төгрөг тараая гэж хэлсэн. …
April, 2015
-
14 April
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНТУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу манай улсад албан ёсны айлчлал хийж байна.Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхлаа. Олон зууны тэртээ хаяа зэрэгцэн оршин сууж байсан, түүхийн гүн хэлхээ холбоотой, хэл, ахуй, соёлын ижил төстэй, нийтлэг өв уламжлалтай Монгол, Туркийн ард түмний харилцаа сүүлийн 20-иод жил улам идэвхжин хөгжиж, Туркийн хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаад …
-
9 April
Яармаг дахь Нялхсын эрүүл мэндийн төв эмнэлгийн барилгыг концессоор бариулж, ашиглуулна
Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар “Төрж өгдөггүй төрөх эмнэлэг”-ийн асуудлыг хөндөж шийдэл хайлаа. Таван жилийн өмнө эхэлсэн Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлэг балгас болоод зогсчихсон, төрөх гэж таван жил “дуншиж” байна. Эмнэлэг барих шийдвэр гарсан 2009 онд төрсөн хүүхдүүд сургуульд оржээ. Монголчууд 2,7 саяулаа байхад эхэлсэн энэ барилга гурван саяулаа болоход барилга биш караказ хэвээрээ байгаа юм. …
March, 2015
-
29 March
Сургалтын шинэ технологитой танилцлаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн лаборатори 45 дугаар сургуульд зочилж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа “Ухаалаг боловсрол төсөл”-ийн цэгэн хээнд сууриласан технологитой танилцлаа. Лаборатори 45 дугаар сургуульд цэгэн хээнд сууриласан төрөл бүрийн хэрэглэгдэхүүн ашиглан 7 ухаалаг танхим байгуулсан юм. Цахим үзэг болон ухаалаг самбар, цэгэн хээтэй сурах бичиг, түүнтэй холбоотой төхөөрөмжүүдийг ашиглан 9 дүгээр ангид геометрийн хичээл …
-
26 March
Ч.Сайханбилэг: Их, дээд сургууль, эмнэлгийг улс төр биш менежмент удирдах ёстой
Долоо хоногийн лхагва гариг бүрт болдог Засгийн газрын “Шийдлийн цаг”-аар төрийн өмчийн эмнэлэг, их, дээд сургуулийн засаглалын өөрчлөлтийн талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарт үүрэг өглөө. Улстөрийн сонгуулиар томилогдсон сайд эмнэлэг, сургуулийн захирлыг сольдог эрүүл бус үзэгдэл бий. Үүнийг цэгцлэх цаг болсон. Эмнэлгийн даргыг улстөрөөс томилж байгаа нь эмгэнэл. Эмнэлгийг …
-
18 March
Ерөнхий сайд илгээлт хүргүүллээ
“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайдын Аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн зөвлөх Б.Батсайхан оролцлоо. Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн илгээлтийг уншиж, гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Монгол Улсын Ерөнхий сайдын ИЛГЭЭЛТ Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх үйлсэд амь бие үл хайрлан …
-
7 March
Ерөнхий сайд “Financial Times” сонинд ярилцлага өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Лондонгоос эрхлэн дэлхийн 24 хотод 360 мянган хувиар гаргадаг “Financial Times” сонинд ярилцлага өглөө. Тус сонин нь олон улсын санхүүгийн мэдээллийг тоймлон хүргэдэг, 1888 оноос хэвлэгдсэн дэлхийн тэргүүлэх сонины нэг юм. “Financial Times” сонины Бээжин дэх сэтгүүлч Люси Хорнби Ерөнхий сайдыг “Lunch with the FT” ярилцлагад урьсан байна. Тэрбээр өмнө нь олон орны Ерөнхий сайд …
-
5 March
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн уулзалтад оролцлоо
Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар мэдээлэл сонсохоор Монгол дахь Америкийн худалдааны танхимаас зохион байгуулсан уулзалтад гадаад, дотоодын 100 гаруй компанийн төлөөлөгчид оролцлоо. Тус худалдааны танхим нь Америк Монголын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага бөгөөд Америкийн худалдааны танхимын албан …
-
3 March
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хуралдлаа
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хоёр дахь удаагаа хуралдлаа. Тус зөвлөлийн анхны хурлаар бизнесийн орчныг сайжруулах, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох, бүтээн байгуулалтын том төслүүдийг урагшлуулах гэсэн дөрвөн чиглэлээр санал, зөвлөмж боловсруулан ажиллахаар болсон. Энэ удаагийн хурлаар эдгээр чиглэл бүрт дэд бүлэг байгуулах, УИХ-ын тогтоолоор батлагдсан Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний …
February, 2015
-
12 February
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн бүх боломжуудыг бид бүрэн ашиглах ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар Токио хотноо хэлэлцээ хийж, “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээр нь Монгол Улсын анхных, Япон улсын 15 дахь хэлэлцээр болж, түүхийн шинэ хуудас нээлээ. Энэхүү хэлэлцээр хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлэх, Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх гэсэн хоёр зорилтыг …
-
10 February
Монгол улс, Япон улс хамтарсан мэдэгдэл гаргалаа
Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ бид, өнөөдөр Токио хотноо хэлэлцээ хийж, 3 жил орчим үргэлжилсэн хэлэлцээний дүнд “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр” /цаашид “хэлэлцээр” гэх/-т гарын үсэг зурсанд баяртай байгаагаа илэрхийлж, дараах Хамтарсан мэдэгдлийг гаргав. 1. Бид, “Эрх чөлөө ба ардчилал, энх тайван, харилцан туслах” хэмээх үзэл санаа …