Сургалтын шинэ технологитой танилцлаа

d9c40cf468da76b174da7934aa39d4f6Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн лаборатори 45 дугаар сургуульд зочилж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа “Ухаалаг боловсрол төсөл”-ийн  цэгэн хээнд сууриласан технологитой танилцлаа.

Лаборатори 45 дугаар сургуульд цэгэн хээнд сууриласан төрөл бүрийн хэрэглэгдэхүүн ашиглан 7 ухаалаг танхим байгуулсан юм. Цахим үзэг болон ухаалаг самбар, цэгэн хээтэй сурах бичиг, түүнтэй холбоотой төхөөрөмжүүдийг ашиглан 9 дүгээр ангид геометрийн хичээл заах үйл явцад төслийн мэргэжилтнүүд цэгэн хээнд сууриласан технологийн давуу талуудыг Ерөнхий сайдад танилцууллаа. Энэ нь уламжлалт сурах бичиг болон цахим төхөөрөмжүүдийг хослуулах боломжтой шийдэл бөгөөд ашиглахад хялбар, үр ашигтай технологи юм.  Ухаалаг самбараа энгийн дэлгэц, самбар хэлбэрээр ашиглаж болохоос гадна цэгэн хээтэй сурах бичгийг энийн сурах бичиг байдлаар ашиглаж болох давуу талтай. Цахим үзэг ашиглан сурагчдын бичиж байгаа зүйлийг  самбарт шууд харж болохоос гадна багшийн комьпютерт бүх хүүхдийн даалгаврууд нэгтгэгдэж, алдааг засах боломжтой.

Өнөөдөр  улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн  15 400 гаруй анги танхим байна. Эдгээрээс эхний ээлжинд 3000-ыг нь

цэгэн хээнд сууриласан технологитой ухаалаг танхим болгох шаардлага байгааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Ерөнхий сайдад танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

11081253_889824427743224_6751720872860773643_n 11066705_889824554409878_7341679711377697416_n 11084173_889824341076566_7657063009079159334_o

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …