Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНТУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

a88652f65a287cec2d3b74cba83f2e64Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу манай улсад албан ёсны айлчлал хийж байна.Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхлаа.

Олон зууны тэртээ хаяа зэрэгцэн оршин сууж байсан, түүхийн гүн хэлхээ холбоотой, хэл, ахуй, соёлын ижил төстэй, нийтлэг өв уламжлалтай Монгол, Туркийн ард түмний харилцаа сүүлийн 20-иод жил улам идэвхжин хөгжиж, Туркийн хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийлээд гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллаж байгааг онцоллоо.

Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын үйл ажиллагаа чухал бөгөөд тус комиссын ээлжит VIII хуралдаан энэ оны 10 дугаар сард Улаанбаатарт болно. Энэ хурлын үеэр Туркийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ урсгалыг цаашид барилга, орон сууц, зам гүүр, эрчим хүч, арьс шир боловсруулах зэрэг салбарт чиглүүлэх, тус улсад сурч буй монгол оюутны тоог нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ.

a4b496adb155efde315141c6510ebc6dТурк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих болсон нь аялал жуулчлалыг өргөтгөх сайхан боломж нээгдсэнийг тэмдэглэж, Турк улсын иргэд Монголд ирж, өвөг дээдсийнхээ хөшөө дурсгалд хүндэтгэл үзүүлэх сонирхолтой байдаг. Монгол Улсын хувьд дотоодын нислэгийг нэмэгдүүлэх, энэ зорилгоор орон нутаг дахь нисэх буудлуудыг сайжруулах тухайлбал, Хархорины нисэх буудлыг шинэчлэн засварлах, Орхоны хөндийн аялал, жуулчлалын цогцолбор байгуулахад Туркийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх саналаа илэрхийлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …