Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

1431584944555440b050f74Ерөнхий сайдыг огцруулах асуудал сүүлийн үед хүчтэй яригдах боллоо. Түүнийг “Оюутолгой”, “Тавантолгой”-н мега төслүүдээс болж гишүүд төдийгүй иргэд нэлээд шүүмжилж байгаа. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын гишүүн, Өргөдөл, гомдолын байнгын хороон дарга О.Баасанхүү баталлаа. Тэрээр “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын иргэн бүрийг өрөнд оруулах гэж байсан. Эрдэнэс Тавантолгойгоос 200 сая доллар зээлж аваад иргэн бүрт 100 мянган төгрөг тараая гэж хэлсэн. Тэрнийх нь өрийг төлөхийн тулд Чалкогийн өрөнд ордог шиг бид өнөөдөр Тавантолгойгоо тавиад туух гэж байна. Ард түмэн туйлдаж, сөхөрч байна. Хямралаас гарахын тулд ажиллах бүрэн боломж байхад би энэ хоёр төслийг л явуулна гэж суугаад байгаа Ерөнхий сайдын толгойг илээд байлгах нь буруу. Тэр утгаараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барих ёстой гэж үзсэн” гэжээ.

Түүний саналыг одоогийн байдлаар 5 гишүүн дэмжиж гарын үсэг зуржээ. Хуулиар 19 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд өргөн барих эрх үүснэ. Харин дэмжиж буй гишүүдтэй 14-15-уулаа болж байж нээлттэй мэдээлэл хийх юм байна.

Г.Бат

www.zaluu.com

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …