Ерөнхий сайд “Макс” группын эрчимжсэн мал аж ахуйн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа

e911de1db21738bb8b0f70f4c25927d72014 оноос Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Макс” группын эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор нь Голштейн үүлдрийн 100 толгой үхэр импортлон авч ирж биотехнологийн дэвшилтэт арга болох зохиомол хээлтүүлгийн аргаар үржүүлж байна. Одоогийн байдлаар 300 толгой сүүний чиглэлийн шилмэл үүлдрийн үхэр үржүүлж, 40 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар ханган ажилуулж байгаа бөгөөд улирлын онцлогоос шалтгаалан ажиллах хүний тоо цаашид нэмэгдэх бүрэн боломжтой юм. Тус цогцолборт 30-35 литр сүүний гарцтай 200 үнээнээс өдөрт 4000 литр сүү бэлтгэн саалийн 305 хоногт 1 220 000 литр сүү үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангаж байна.   Фермийн дэргэд 700 гаруй га талбай бүхий тариалангийн талбайтай бөгөөд эндээсээ хүчит тэжээл 600 тонн, дарш 1200 тонн, байгалийн хадлан 500 тонныг бэлтгэн, өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлжээ.  Монголд мах, үржлийн чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермүүд  байдаг ч “Сүү” ХК-ийн байгуулсан энэхүү цогцолбор ферм нь ойрын 20 жилд байгуулагдаагүй томоохон байгууламж гэдгээрээ ялгарч байгаа юм.

“Сүү” ХК өмнө нь сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын нийт хэрэглэгчдийн шингэн сүүний 80 хувийг хангадаг байсан бол дээрх эрчимжсэн цогцолбор ферм ашиглалтад орсноор нийслэлчүүдийг өвөл зунгүй өндөр чанартай шингэн сүүгээр тасралтгүй хангах боломжтой болж байна. Мөн үйлдвэрээс гарч буй эцсийн бүтээгдэхүүний чанар ч сайжирсан гэж Сүү хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга Ерөнхий сайдад танилцууллаа. Засгийн газраас  тогтоолоор гарган сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт “Чингис” бондын санхүүжилтээс 43 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд сүүний эрчимжсэн цогцолбор аж ахуй байгуулах иргэн, аж ахуйн нэгжүүдийн дунд төслийн сонгон шалгаруулалт явуулснаар өнөөдрийн байдлаар 38 төсөлд нийт 27 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Төслийн зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд Франц, Германаас нийт 920 толгой цэвэр үүлдрийн арвин ашиг шимт үхэр импортолсны дотор “Сүү” хувьцаат компани Словак улсаас 300 үхэр авчирсан нь энэ юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

ba30708bbb9fb28424ecf553f646057f e868c25cf2e5197379d76f5488b3a644

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. -Яриагаа эдийн засгийн …