Ерөнхий сайд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг даалгавар өглөө

ba29a2cb9828187be1c34ac13fb5a670Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өдөр тутмын үйл ажиллагаа болон транзит заал байгуулах, зорчигчдын танхимыг өртгөтгөх барилгын ажлын явцтай танилцлаа. Энэ танилцах үйл явц нь урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт хийгдсэн бөгөөд Сөүл-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг тус буудалд буух үетэй давхацсан юм.

Ерөнхий сайдтай хамт “Найрсаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ажиллалаа. Нийслэлийн нэг томоохон үүд хаалга болсон “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар өнгөрөгч онд 1.1 сая зорчигч үйлчлүүлсэн бол зуны ид оргил ачааллын үеэр өдөрт гадаад, дотоодын 50 гаруй нислэг хийгдэж байна. Аялал жуулчлал, хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр эдгээр тоо ч цаашид нэмэгдэх дүр зураг харагдаж байгааг тус газрынхан онцолсон. Гэсэн хэдий ч нисэх буудал дээр онгоц газардсаны дараа угтах хоолойд хил, гааль, мэргэжлийн хяналт гээд төрийн байгууллагын дүрэмт хувцастай хэд хэдэн ажилтан зорчигчдыг тосч байгаа нь зохистой зүйл биш, ингэж  гадаад, дотоодын жуулчдын тав тухыг алдагдуулж, хүнд суртал үүсгэх шаардлагагүй учраас нэг ажилтанд хариуцуулан, гүйцэтгүүлэхийг Ерөнхий сайд даалгалаа.

4f63d470198768ac3fc80d728b8110caМөн иргэд онгоцноос буугаад хилийн зурвасаар нэвтрэхдээ заавал гар тээшээ рентгэн төхөөрөмжөөр дахин шалгуулж байгаа нь олон улсын жишигт нийцэхгүй байгааг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэллээ. Тодруулбал, зорчигч манай улсыг зорихоор онгоцонд суухдаа тухайн орны хил, гаалийн байгууллагын ажилтнаар өөрийн гар тээшинд зохих аюулгүйн үзлэг хийлгэж, төхөөрөмжөөр шалгуулдаг. Иймд онгоцноос буугаад Монгол Улсын хилээр нэвтрэхдээ ахин гар тээшээ шалгуулж байгааг зогсоож, ногоон гарцыг ашиглан, зорчигчдод ямар нэг хүндрэл саад учруулалгүйгээр хилээр нэвтрүүлж байхыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох байгууллагуудад онцгой анхааруулж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Ирэх онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт манай улсад зохион байгуулагдана. Түүнчлэн ойрын жилүүдэд болох томоохон арга хэмжээнүүдэд оролцох олон орны зочид, төлөөлөгчдийг нэгэн зэрэг хүлээн авах шаардлагатай учраас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд онгоц хөөрөх, буух зурвасыг өргөтгөх, транзит заал байгуулах, зорчигчдын танхимыг өргөтгөх ажлууд хийгдэж байна. Энэ ажлын гүйцэтгэл ямар байгаатай Ерөнхий сайд танилцсан. Нийтдээ 20,7 тэрбум төгрөгийн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа бөгөөд 9 дүгээр сарын 30-нд бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

bbfa0536fa3c330904885fbd271770f6 08c3f7625c9fd02ffe21f0026e1369a8 5e91136bb70b93b4f03e26f8b4f8ecb4 b4a073f9aa7d91c6aeec9f0d7b90a39c

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …