Ерөнхий сайд Засийн газрын зарим гишүүдийг томилуулах тогтоолын төсөл өргөн барилаа

e5dcbe4cacf22fb40ad8f452c3721c3bМонгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын орон гарсан зарим гишүүдийг нөхөн томилуулах саналаа өргөн мэдүүллээ.

-Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Цэрэндашийн Оюунбаатарыг

– Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Баярбаатарын Болорыг

– Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Намдагийн Батцэрэгийг

– Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Зангадын Баянсэлэнгийг

– Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээврийн сайдаар Мөнхчулууны Зоригтыг

– Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Гарьдхүүгийн Баярсайханыг томилуулахаар нэрийг нь дэвшүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

e1f63fa4da1bc878f7d27baeac869a72 2ad08ff10fd352566b3ac8e69e83e52d 6708a0233deee0a989466674610ee31c

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …