“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаагийн хэрэг мөрдөн байцаалтад буцаагдаж тэрбээр батлан даалтад гараад сар болж байгаа. Мөрдөн байцаалтын явцад Ц.Алдармаагийн хэрэгт дахин шинжээчийн дүгнэлт хийж, Д.Оюунтуулын биед хүнд биш хүндэвтэр гэмтэл учруулсаныг тогтоожээ. Ингэснээр Ц.Алдармаад оноосон ял нь дээд тал нь гурван жилийн хорих ял болж хөнгөрөх боломжтой болж байгаа юм. Мөн энэхүү заалт нь тэнсэнд хамрагддаг боломжтой байдаг ажээ.
эх сурвалж:/www.unen.mn/