Хэвлэлийнхэн хүртэл андуурсан топ Х.Бадамгэрэлийн “найз залуу”

badamtsetseg-191156388201501080124Нөхөрт гарахаасаа өмнө загварын тайзнаа гаргасан амжилт, миссийн тэмцээнээр олонд танигдсан Х.Бадамгэрэлийг хэвлэлийнхэн янз бүрийн эрчүүдтэй холбож бичдэг байлаа. Бүр өөртэй нь усны дусал мэт адилхан царай төрхтэй, үл таних өндөр залууг шинэхэн “амраг”-аар нь тодруулаад хэсэгтээ л олныг төөрөгдүүлэхэд хүргэсэн нь нууц биш.

Харин ургийн овог нь хүртэл “Өндрийнхөн” гэгддэг мисс, топ модель Х.Бадамгэрэл үүнд залруулга хийж “Энэ чинь миний төрсөн дүү. Би бараг гэрийнхэнээсээ хамгийн намханд тооцогддог. Дүүтэйгээ ойролцоо насны, нуруу туруу адилхан, царай зүс ч төстэй болохоор хүмүүс их гайхдаг л даа. Хамт явахаар намайг найз залуутай болчихож гэж “хардах” хүн олон таардаг нь үнэн” хэмээн нэгэнтээ хөгжилдөж суусан.

Тэгвэл эгчтэйгээ хэвлэлээр нэр холбогдож, “найз залуу” нь болж явсан Х.Бадамдорж хайртай бүсгүйтэйгээ хэдийнэ учирсан бөгөөд топ модель Х.Баламгэрэл ч өөрийн цахим хуудсанд гэр бүлийнхээ ховор нандин зургуудыг оруулж, олны яриаг няцаажээ. Топ бүсгүй маань өдгөө дуучин Becky-тэй ханилан хөөрхөн хүүгийн ээж болоод байгаа юм.

Б.Содон

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …