Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

fb9f1b146a52d54f4c8cae0c25d495c4originalЗасгийн газар 2015 оны эхний хуралдаанаа 1 дүгээр сарын 7-ны өдөр хийж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Нуугдсан хөрөнгийг ил гаргахад чиглэсэн эрх зүйн энэхүү зохицуулалтаар санхүү, татварын хуурамч тайлангуудаа хүү, торгуульгүйгээр залруулах нэг удаагийн боломжийг хуулийн этгээдүүдэд олгоно.

Mанай улс 2007-2008 онд зарим албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс нэг удаа чөлөөлөн өршөөл үзүүлж байсан. Харин энэ удаа татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэл, хөрөнгө орлогын мэдүүлэг зэрэг илүү өргөн хүрээг хамруулахаар төлөвлөж байна. Тодруулбал, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, үл хөдлөх хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй, эсхүл хэмжээг нь бууруулсан, нуусан хөрөнгө, орлогоо үнэн зөвөөр бүртгүүлж тайлагнавал албан татвар, хүү, торгууль нөхөн ногдуулалгүй, холбогдох хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр энэ хуулийн төсөлд тусгажээ.

Сайн дурын үндсэн дээр хөрөнгө орлогоо ил болгож тайлагнах хугацаа нь хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын дотор байна.

Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан Татварын өршөөлийн тухай хуулийг ирэх 7 хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ.

Хуулийг батлан хэрэгжүүлснээр эдийн засагт ил тод, тэгш шударга байдал бий болж, татварын бааз суурь өргөжнө. Хамгийн чухал үр дүн нь эдийн засгийг бүрэн хэмжээгээр тодорхойлж чадахуйц үнэн зөв тоон мэдээлэлтэй болох явдал юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …