Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг болох Меган Фокс Инстаграм хуудаснаа анх удаа хувийн амьдралаа дэлгэжээ. Тэрээр 10 сартай хүүтэйгээ тоглож буй зургаа нийтлээд “Би чинийхээ далавч байх болно” гэж бичсэн байна. Меган Фокс нь жүжигчин Брайн Остон Гринтэй гэрлэж, хоёр хүүхдийн ээж болсон юм.
Түүний нөхөр Брайан Остин Грин өмнөх гэрлэлтээсээ 10 настай хүүтэй юм. Жүжигчин бүсгүй маань ээж болсныхоо дараа “Би хүүгээ төрүүлснээс хойш амьдралыг өөр нүдээр харах болсон. Би дахиад хүүхэдтэй болохыг хүсч байна” хэмээн ярьж байсан юм.