Нийслэлд махны үнэ тогтвортой байна

49rvem7mroe2lbd382p83qiehkНийслэлд 2015 оны 1-р сарын эхний 7 хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6025 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь 7465 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байв. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. Харин хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 200 төгрөг, хонины цул мах 70 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ долоо хоногт хонины махыг “Хүчит Шонхор”, “Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5800 төгрөгөөр, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

 Ugluu-logo

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …