Гавьяат жүжигчин С.Жавхлан “Монгол өлсөх учиргүй” нэртэй хувьсгал тэмцлийн тоглолт хийж нийгмийг, тэр дундаа төрийн томчуудыг донсолгоод авсан билээ. Амьдрал хүнд хэцүү энэ цаг үед тоглолтынхоо орлогыг ядууст хандивласан нь мэргэжил нэгтэй нөхдүүдэд нь ихэд таалагдсан бололтой.
Тухайлбал, хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн нийтийн дуучидтай хамтарч “Монголоороо байгаасай” гэсэн нэртэй бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүний тоглолтын уриалга нь мөн л монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийг уриалан дуудах аж. Ийнхүү нэг нэгнээ дууриадаг хэв маяг аль хэдийнэ тогтсон гэхэд хилсдэхгүй болов уу.
Эх сурвалж www.wikimon.mn